Б.Энхболд: Нийслэл хот дүүрэг хороод руугаа эрх мэдлээ задалж байж тулгамдсан асуудлуудаа шийдэж чадна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НИТХ-ын төлөөлөгч
Огноо
Унших
11 минут 52 секунд
Б.Энхболд: Нийслэл хот дүүрэг хороод руугаа эрх мэдлээ задалж байж тулгамдсан асуудлуудаа шийдэж чадна
Нийтлэсэн огноо:

Б.Энхболд: Нийслэл хот дүүрэг хороод руугаа эрх мэдлээ задалж байж тулгамдсан асуудлуудаа шийдэж чадна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг онцлон СБД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхболдтой ярилцлаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдан, ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх гэж байна. Уг хуулиар нийслэл хот эдийн засаг, нийгмийн цогцолбор хэлбэрээр бүрэн хөгжихөд ямар чухал заалтууд орсон бэ?

2019 оны 11 дүгээр сарын 14 өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр баталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх, түүнчлэн өмнөх хууль 30 орчим жил хэрэгжиж байгаа ч нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг эрх зүйн хувьд шийдвэрлэх шинэ зохицуулалт шаардлагатай болсон учраас уг хуулийг шинэчлэн найруулан боловсруулж, ийнхүү батлаад байна.

Нийслэл хэмээх ойлголт нь нийт 9 дүүргээ багтааж байгаа бол, Улаанбаатар хот нь төвийн 6 дүүргээ багтааж байгаа юм. 1,5 сая хүний асуудал бол Монголчуудын талынх нь асуудал юм. Өнгөрөгч 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотод тулгамдсан маш олон асуудал бий. Тэдгээрийг шийдэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд Засгийн газрын гишүүний хэмжээнд тооцогддог байх. Асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө бие даан санаачлан оруулдаг байх нь маш чухал юм. Энэ боломжийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд зохицуулан тусгаж өгсөн нь дэвшилттэй зүйл болсон. Энэ бол удирдлага зохион байгуулалт, шийдвэр гаргах үйл явцын хувьд маш оновчтой болсон.

“УЛААНБААТАР ХОТ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛАА ӨӨРӨӨ БИЕ ДААН ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН”

Мөн уг хуулиар нийслэл Улаанбаатар хотыг нийгэм, эдийн засгийн асуудлаа өөрөө бие даан шийдвэрлэх боломжийг олгосон. Тухайлбал бонд, үнэт цаас гаргах боломжтой боллоо. Энэ бол маш чухал. Улаанбаатар хот үнэт цаас гарган хөрөнгө оруулалтыг татах боломжтой болж байгаа юм. Дэлхийн бусад хотуудын хөгжсөн хамгийн сайн жишиг бол хувийн хэвшлийнхээ хөрөнгө оруулалтыг татаж байж хөгжиж чадсан байдаг. Өөрөөр хэлбэл, хот ил тод нээлттэй, шилэн гэж хэлж болохоор эрүүл засаглалтай болж чадвал хотын амьдрах орчин сайжирч, хувийн хөрөнгө оруулалтыг татаж чаддаг. Уг хуулиар үнэт цаас болоод концессын чиглэлээр тодорхой алхмуудыг хийсэн. Түүнчлэн Засгийн газрын зүгээс нийслэл хотыг дэмжиж, жил бүрийн төсөвт 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр нийслэлийн тодорхой асуудлыг шийдэхээр болсон.

Иргэдийн төлөөлөгчийн хурлын эрх хэмжээ, үүргийг зохицуулсан заалт орсон уу?

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ агуулга маш тодорхой тусгагдсан. Концепцийн хувьд Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг дээр байгаа нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэдэг зарчмыг барьсан. Өнөөдөр Улаанбаатар хот 172 хороотой болоод байгаа. Цаашдаа ч хороодыг нэмж байгуулах шаардлага бий. Учир нь зарим хороодын оршин суугчдын тоо ихсээд, ирэхээр иргэд төрийн үйлчилгээ төвөггүй авч чадахгүй байдал үүсэх гэх мэт асуудал үүсдэг. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хороо өөрийн төсөвтэй болно. Өөрөөр хэлбэл, дүүрэг тухайн жилийнхээ төсвийг батлахдаа хорооны төсөв гэж тусад нь баталж өгөх заалт орж ирсэн нь маш зөв шийдэл болсон. Одоо бол дүүргүүд хорооны төсөв гэж тусад нь баталдаггүй.

ЗДТГ төсөв батлаад, тухай бүрд нь хороодоо санхүүжүүлээд явдаг. Тэгэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны 01 сарын 01-нээс хэрэгжээд эхлэхээр төрийн үйл ажиллагааг анхан шатанд нь буюу иргэдэд нь хүргэх нэгжид тодорхой хэмжээний эрх мэдэл очиж байна гэсэн үг юм.

Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд ёс зүйн дүрмийг Хурал батална. Төлөөлөгч ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн бол төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгоно гэж хуульд оруулсан. Түүнчлэн хүлээлгэх хариуцлагыг ч хуульд тодорхой тусгасан.

“ТӨРИЙН АНХАН ШАТНЫ БУЮУ ХАМГИЙН БАГА НЭГЖИД НЬ ТОДОРХОЙ ЭРХ МЭДЛҮҮДИЙГ ХУВААРИЛАХ ЗАМААР ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАНАРТАЙ ХҮРГЭХ БОЛОМЖТОЙ”

Ер нь төрийн анхан шатны буюу хамгийн бага нэгжид нь тодорхой эрх мэдлүүдийг хуваарилах замаар иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүргэх чиглэлээр олон ажил хийгдсээр ирсэн. Тухайлбал, хорооноос авдаг төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж байна. Тиймээс энэ үүднээсээ бол хороодыг төсөвтэй болгох заалт их чухал заалт болсон. Мөн хороон дотор хэсгийн зохион байгуулалттай байна гэж заасан. Хэсгийн хуваарийг хүн амын суурьшил, өрхийн тоог харгалзаад дүүргийн ИТХ тогтооно. Тухайлбал, манай Сүхбаатар дүүргийн ИТХ энэ хууль хэрэгжээд эхлэхтэй зэрэгцээд 20 хороон дотроо хэсгийн хуваарь гаргаж батлах нь. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойрхон хүргэх гэсэн л хэлбэр гэж харж байгаа.

Мөн иргэд сонгосон иргэдийн төлөөлөгчөө эргүүлэн татах боломжтой болсон. Хууль хэрэгжээд эхлэхээр бүх шатны ИТХ-ын Тэргүүлэгчид гэж байхгүй. Оронд нь зөвлөл гэх бүтцийг бий болгох юм. ИТХ-ыг илүү идэвхтэй байлгах үүднээс Ажлын хороод гэж бий. Тэдгээр хороодыг идэвхжүүлэх заалт орсон.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дүүргийн эдийн засгийн эх үүсвэрт чиглэсэн өөрчлөлт орсон. Энэ ямар өөрчлөлт вэ?

Дүүргүүдийн эрх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд тухайн дүүргийн газрын төлбөрийг 100 хувь үлдээхээр болсон. Өмнө нь 40 хувь нь дүүрэгтээ үлдэж, 60 хувь нь нийслэлийн төсөвт ордог байсныг ийнхүү өөрчилсөн. Татварын орлого, бааз суурь нэмэгдэнэ гэдэг бол дүүргийн иргэдийн төлөө хийж, хэрэгжүүлэх ажил нэмэгдэнэ л гэсэн үг. Сүхбаатар дүүрэг энэ жил анх удаа орон нутгийн төсвийн давсан орлогоор буюу 16 тэрбум төгрөгөөр дүүргийн нэгдсэн эмнэлэг барьж, 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 13 дугаар хороо буюу 32-ын тойргийн хойд хэсэгт дахин төлөвлөлт эд явагдаж байгаа буюу хүн амын суурьшил нэмэгдэж байгаа хэсэгт барьж байна.

Уг хуулиар хороо, дүүрэг, нийслэлийн эрх мэдэл, чиг үүргийг нарийвчлан зааж заагласан. Аймаг, сум, нийслэл, дүүрэг өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий төсвийн бус сантай байж болно. Дүүрэг өөрийн гэсэн өмчтэй байж болно. Дүүрэг, хорооны засаг дарга нарын бүрэн эрх, үүргийг тодорхой болгож, хорооны засаг дарга Хэсгийн ахлагчдаа томилох боломжтой болсон.

“ТОДОРХОЙ ТООНЫ ИРГЭД САНААЧИЛГА ГАРГАН ИТХ-ААР АСУУДЛАА ШИЙДВЭРЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН”

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль иргэд өөрийн амьдарч буй орчин, хороо, дүүргийнхээ хөгжил, бүтээн байгуулалтад өөрийн санал санаачилгыг тусган, ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх боломжтой болсон. Энэ боломжоо хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Хуульд орсон нэгэн чухал зохицуулалт бол энэ юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ч ийм зохицуулалт орсон. Тодорхой тооны иргэд санаачилга гарган ИТХ-аар асуудлаа шийдвэрлүүлж болох зохицуулалт хийгдсэн.

Улаанбаатар хот хөгжихгүй байгаа гол шалтгаан нь төсөв, хөрөнгө мөнгөтэй л холбоотой гэдгийг бүгд мэддэг. Тэгвэл хот төсвөө ахиухан тавиулаад, асуудлаа шийдээд явах ямар гарц байж болох уу?

Нийслэлийн төсөв улсын төсөвтэйгөө заавал уялдаж явах ёстой. Иргэд хотыг маш их санхүүгийн боломжтой гэж хардаг. Гэтэл бодит байдал тийм биш. Улаанбаатар хотын өр, зээл, хүү болон улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн тасарсан төсвийг нийтэд нь авч харвал 1.5 их наяд төгрөгийн санхүүгийн ачааллыг нийслэл авч байгаа. Гэхдээ 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлээр анхан шатандаа эрх мэдлийг өгч эдийн засгийн хувьд хөгжих боломжийг олгосон. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх тус хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хүртэлх хувийг нийслэлд үлдээх заалт орсон. Энэ бол ойролцоогоор нэг их наяд орчим санхүүгийн нөөц бололцоо хотод ирнэ гэсэн үг. Хууль яг ийм байдлаараа хэрэгжиж чадвал хотын эдийн засагт маш чухал нөлөөтэй. Мөн газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг дүүрэг рүү шилжүүлсэн. Ингэснээр дүүрэг орлогын найдвартай их үүсвэртэй болж байгаа юм. Өмнө нь газрын төлбөр 60/40 гэсэн харьцаатайгаар нийслэлд харьяалагддаг байсан бол одоо 100 хувь дүүрэгт харьяалагдахаар зохицуулагдсан.

“ДҮҮРЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ЧАДАМЖТАЙ БОЛЖ БАЙГАА НЬ ОЛОН ЖИЛ ЯРИГДАЖ БАЙГАА ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ МАШ ЧУХАЛ АЛХАМ БОЛНО”

Ийнхүү дүүрэг эдийн засгийн хувьд чадамжтай болж байгаа нь олон жил яригдаж байгаа төвлөрлийг сааруулах маш чухал алхам болох юм. Нийслэл хот есөн дүүрэг, хороод руугаа эрх мэдлээ задалж өгч байж иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудал шийдэгдэх учиртай.

2022 оныг “Хотын иргэний жил” болгоно
2022 оныг “Хотын иргэний жил” болгоно
 
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

Батлан хамгаалах яам 21 аймагт хүрч ажиллахыг зорьж байна

Батлан хамгаалах яам 21 аймагт хүрч ажиллахыг зорьж байна

Монгол-Японы Хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа

Монгол-Японы Хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив

Үндэсний дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ

Үндэсний дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ

“Хараа хамгаалах 7 хоног” аян эхэллээ

“Хараа хамгаалах 7 хоног” аян эхэллээ

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

STEAM, ROBOT, AI-DRONE КОДЧИЛЛЫН СУРГАЛТ, СУДАЛГАА, ТУРШИЛТЫН “HUB CENTER” БАЙГУУЛАГДАВ

STEAM, ROBOT, AI-DRONE КОДЧИЛЛЫН СУРГАЛТ, СУДАЛГАА, ТУРШИЛТЫН “HUB CENTER” БАЙГУУЛАГДАВ

“Нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийн саналыг хүлээн авлаа

“Нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй  хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Г.Дамдинням “даам“ гарчээ...

Г.Дамдинням “даам“ гарчээ...

ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ

ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ