Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Ер нь Сонгуулийн тухай хуулийг сонгууль бүрийн өмнө өөрчлөөд байж болохгүй. Засгийн газраас оруулж ирсэн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Харин тоо 50, 50 гэдэгт санал нийлэхгүй байна. 60.40 юм уу. 70, 30 байх нь чухал. Манайх шиг 3 сая гаруй хүн амтай хотод гишүүдийн тоо 120 дотор байхад болно.
Намын нэрийн жагсаалтын араас баахан хүн орох хүсэл мөрөөдөлд автчихсан. Зарим нь бүр бодолдоо уярчихаад яваад байна. Парламент бол тоглоомын байгууллага биш" гэх байр суурийг илэрхийллээ.
Amlalt.mn