УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Их хурлын сонгууль хугацаандаа, цагтаа болно. Үүнд улс төрийн нам, хувийн хэвшлүүд тайван байж болно.
Сонгуулийн тогтолцоо хийхэд тайван явуулах ёстой. Бусад улс төрийн намуудтай тэгш байдлыг хангаж, бодлогын мэтгэлцээнээр өрсөлддөг том соёл 2024 онд бүрдээсэй гэж чинь сэтгэлээсээ хүсч байна. УИХ-ын гишүүдийн тооны хувьд Засгийн газраас санал оруулж байгаа хувилбар. Эцэслэн батлах нь УИХ-ын бүрэн эрх.
Тооны тухайд 99, 108, 152 болгох гээд янз бүрийн хувилбар орж ирж байсан юм билээ. Өнөөдөр тойргийг ярихгүй, гишүүдийн тоон дээр ярьж байна. Бүх зүйл чөлөөт мэтгэлцээн рүү орж байна. Энэ асуудлыг эцэслэн хэлэлцэх эсэх нь парламентын онцгой бүрэн эрх. Өнөөдрөөс хэлэлцүүлэг эхэлж байгаа нь чухал" хэмээв.
Amlalt.mn