ЗТХ-ийн сайд С.Бямбацогт АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Хойд Азийн бүс хариуцсан ахлах төлөөлөгч Ноэл Арбис, гадаад харилцааны мэргэжилтэн Ёлында Кю нартай уулзлаа. Уулзалтаар хоёр тал Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлыг шуурхайлахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Монголоос АНУ руу шууд нислэг хийх талаар 2002 оноос хойш яригдаж ирсэн юм. Өнгөрсөн жилээс шууд нислэгтэй болох шат дараатай ажил урагшилж байна. Хоёр улсын хооронд "OPEN SKY" хэлэлцээрийг үзэглэсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-д айлчлах үеэр хэлэлцээрт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх талаар ЗТХЯ-наас мэдээллээ.
Ингэснээр АНУ-д ажиллаж амьдарч буй 50 гаруй мянган монгол иргэний маань хувьд ч, үндэсний авиа компаниудын хөгжилд ч, иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд ч шууд нислэг өгөөжөө өгнө хэмээн үзэж байна.
Amlalt.mn