Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ.
Энэхүү 3 талт уулзалтаар нийгмийн түншлэлийн байгууллагын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл сэдвээр санал солилцсон юм. Хурлын үр дүнд МҮЭХ-оос цалин хөлс, үнэ тариф, шат шатны нийгмийн түншлэл, эвлэлдэн нэгдэх эрх, авлигал засаглал зэрэг олон асуудлыг дэвшүүлэн тавьж ойрын хугацаанд асуудлуудыг илүү үр өгөөжтэй сууриар нь шийдэх зөвшилцөлд хүрлээ.
Amlalt.mn