ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын тушаалаар маргаашаас эхлэн хоригдлууд ШАРИЛЖ устгахаар болжээ. Тэрбээр энэ тухай "Нийслэлийн Захирагчийн ажлын албатай ШШГЕГ хамтарч Нийслэлийн нийтийн эзэмшлийн газрын шарилж, зэрлэг ургамлыг устгах ажлыг маргаашнаас эхлүүлэхээр боллоо" хэмээлээ.
Энэ нь иргэдийн эрүүл мэндийн хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой ажил аж.