Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 19 дэх уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны удирдах албан тушаалтны төлөөлөлтэй хийж нийслэлд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Кинг таур хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр: Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. СӨХ-үүд хүний нөөцийн хомсдолд орсон байна. Ерөнхий сайд СӨХ-нуудыг сонсож байгаад баяртай байна.
Хангарьд СӨХ-ны дарга н.Жаргал: Яармагийн Арцатын аманд улсын сургууль цэцэрлэг алга. Орон сууцнууд төлөвлөлтгүй баригдаж байна. Улсын комисс орон сууцыг хүлээж авахад хөндлөгийн хяналтаар иргэдийн төлөөллийг оруулдаг болмоор байна.
"Оч" СӨХ гүйцэтгэх захирал Б.Энх-Оюун: Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийг соёлжуулах, сэтгэлгээг өөрчилмөөр байна. Үер болоход оршин суугчид гарч оролцохгүй байх жишээтэй. Өөрсдийнхөө төлөө оршин суугчид аливаа асуудалд гар бие оролцдог болох хэрэгтэй байна.
"Монгол хотхон" СӨХ гүйцэтгэх захирал Б.Төмөрбат: СӨХ-нуудын санхүүгийн асуудал хүнд байна. Улсын хэмжээнд СӨХ-нуудын жишиг үнийг тогтоох хэрэгтэй байна.
Amlalt