Улаанбаатарт гурван ээлжид орох эрсдэл үүссэн сургуулиудын хэв шинжийг эргэж харах ёстой. Жишээ нь 84 дүгээр сургууль, Эрдмийн өргөө цогцолбор гэх мэт 6000 хүүхэдтэй сургууль бий болсон байна. Энэ бол яагаад нэг сургуулийн хүрээнд боловсролын чанарын асуудал ярихад хүндрэл үүснэ.
Тиймээс цаашид бид нийслэлийн төрөлжсөн ахлах сургуулиудыг энэ хичээлийн жилээс зохион байгуулна. ШУТИС-ийн харьяа улсын ахлах сургууль, ХААИС-ийн харьяа төрөлжсөн ахлах сургууль, МУИС-ийн харьяа төрөлжсөн ахлах сургууль гэх мэтээр их сургууль дагасан төрөлжсөн ахлах сургуулиудыг зохион байгуулах арга хэмжээнүүдийг авч байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаа зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт байгаа их сургуулийг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургууль зохион байгуулах ажлуудыг хийнэ.
Мөн энэ жилийн шинэ хичээлийн жилээс эхлэн тооцоолж, 10, 11, 12 дугаар ангид цөөн хүүхэдтэй сургуулиудыг бага, дунд сургууль болгож, сум дундын ахлах сургууль болгон өөрчлөн зохион байгуулах ажлуудыг цогцоор нь хийнэ. Өнөөдөр 130 сум дээр байгаа сургуулиуд заавал 12 жилийн тогтолцоотой байх албагүй." гэв.