Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар ээлжит хуралдаанаар хэлэлцэж амжаагүй асуудлуудаа хэлэлцэж байгаа аж. Өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар:
- - Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар,
- - 2023 оны ургацын урьдчилсан баланс,
- - Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол,
- - Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар,
- - Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар,
- - Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байсан билээ.
Amlalt.mn