Хотын даргын хэлсэн хоёр сайн мэдээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 19 секунд
Хотын даргын хэлсэн хоёр сайн мэдээ
Нийтлэсэн огноо:

Хотын даргын хэлсэн хоёр сайн мэдээ

Хот шинэ даргатай болоод нэг сарын ч хугацаа өнгөрөөгүй байна. Анх томилогдохдоо л түгжрэл, утаа гэсэн хоёр том асуудалтай нүүр тулах нь тодорхой байсан Х.Нямбаатар эхний ээлжид нийслэлийн түгжрэлийг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулсан. Нийгэмд яг одоо энэ сэдвээр талцал явагдаж байна.

Хотын төвөөр явахдаа төлбөр төлөх, төлөхгүйн тухайн маргаан л хүчтэй яригдаж буйгаас бусад онцлох саналууд нь орхигдоод байх шиг ээ. Юун түрүүнд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол хийгээд ойрын гарц нь нийтийн тээврийн парк шинэчлэл. Энэ чиглэлд эхний ээлжид 700 шинэ автобус оруулж ирэх болсноо мэдэгдсэн. “Цавчаа ногоон”-ы хэргээс улбаалж нэлээд нарийн шалгуураар автобус оруулж ирэх буй за. Харин тэр төвийн төлбөртэй бүсийн тухайд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар ташаа ойлголтууд байна. Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй.

Эхлээд нийтийн тээврийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж, уялдаа холбоог сайжруулсны дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д олгох зохицуулалтыг хуульд тусгасан. Тэгэхээр шууд 27 мянган төгрөг байна гэж ойлгож болохгүй. Магадгүй 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Мэдээж хотын төвтэй ойр төлбөргүй зогсоолуудад автомашинаа тавиад, алхах, дугуй унах, скүүтэрээр явах зэрэг боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Дэлхийн олон хот авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж ирсэн. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик бий. Харин тухайн бүсэд амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар, албан ёсны такси үйлчилгээг 50 хувь хөнгөлнө” гэсэн байна.

Хотын шинэ даргын ойрын өдрүүдэд хийж буй мэдэгдлээс харахад, хоёр чухал сэдэв олон нийтийн анхаарлын төвөөс холуур тойроод байна. Нийслэлийн утааг 22 хувиар бууруулж, түгжрэлийг 36.3 хувиар буулгах сайн мэдээ. Бас иргэдээ ч орон сууцжуулах төлөвлөгөө. Тэр нь нийслэлийг зургаан Дэд төвөөр дамжуулж хөгжүүлэх тухай юм. Энэ сэдвийг хөндөхийн тулд эхлээд төрийн залгамж чанарын тухай өгүүлэх ёстой. Монголд тогтчихсон нэг буруу жишиг байдаг нь өмнөх даргын хийсэн ажлыг үргэлжлүүлэхгүй гэх хандлага. Тэр тусмаа өөр намын үед эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхээс аль ч дарга хойш суух гээд байдаг талтай.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар АН засаглаж байх үед буюу хотын дарга асан Э.Бат-Үүлийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, нийслэлийн Дэд төвүүдэд анхаарал хандуулахаас мэдэгдлээ. Тэрээр “Э.Бат-Үүл даргын үед хэрэгжүүлж эхэлсэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй гэр хорооллыг орон сууцжуулах зургаан Дэд төвийн дэд бүтэц дээр суурилж гэр хорооллыг цогцоор нь газар чөлөөлөлт хийж, орон сууц барих төслийг хэрэгжүүлнэ.

Азийн хөгжлийн банктай хамтран зургаан Дэд төвийн дэд бүтцийг хийх ажлууд хийгдэж байгаа. Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил үндсэндээ дууссан. Одоо Толгойт, Дэнжийн 1000, Шархад, Дамбадаржаа дэд төвийн дэд бүтэц хийх, айлуудын газар чөлөөлөх, инженерийн шугам сүлжээ, автозамын трасс татах ажлууд эхлээд явж байна. 100 хувь дууссан Сэлбэ дэд төв дээр ойролцоогоор 12000 айл, Баянхошуу дэд төв дээр 6000 айлын орон сууц босох юм.

Бид энэ Дэд төвүүдийг хэрхэн иж бүрэн орон сууцжуулах вэ гэдэг утгаар сая УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд айлуудын газар чөлөөлөлттэй холбоотой хэд хэдэн нөхцөлийг бичиж өгсөн. Эхний ээлжид Сэлбэ дэд төв орчмын 158 га байршилд 2000 нэгж талбар айлын газрыг чөлөөлөх төлөвлөлт оруулж ирсэн. Энэ газрыг чөлөөлснөөр нам давхрын 12 000 айлын дундаа ногоон байгуулмж, цэцэрлэгт хүрээлэн бүхий орон сууцны цогцолбор босгох санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл ажлууд хангагдаад байна.

Сэлбэ төвийн 12 000 айлын орон сууц боссоноор газраа чөлөөлсөн 2000 айл орон сууцандаа ороод цаана нь 10000 айлыг орон сууцаар хангах боломж, нөхцөл бүрдэх юм. Ийнхүү Хайлааст, Чингэлтэй, 5 буудал, Дарь-Эхийн замын баруун хэсэгт байгаа буюу гол дагасан айлуудыг бүхэлд нь оруулах боломж бүрдэнэ” гэж мэдэгдлээ. Энэ ажлыг ирэх онд барилгын ажил эхлэх боломжтой улиралтай зэрэгцэн эхлүүлэхээ ч бас хэлээд байна. Хамгийн гол нь Дэд төвүүдийг барьснаар автозамын түгжрэл 36.3 хувь, утаа 22 хувиар буурах тооцоо судалгаа гарчээ.

Дэд төвүүд яагаад чухал вэ?

Нийслэл Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг ЗХУ-ын мэргэжилтнүүд батлахдаа, ердөө хагас сая хүнтэй хот байхаар бодож тооцсон. Хэдийгээр анхны төлөвлөгөөг өнгөрсөн хугацаанд таван удаа шинэчлэн засч, хэрэгжүүлсэн хэдий ч анхны сууриасаа огтхон ч гажилгүй өдий хүрчээ. Юу гэвэл, Улаанбаатар хотыг анхнаас нь нэг төвтэй байхаар тооцож, тэрхүү цөмөө тойруулж хотжилт үүсгэхээр төлөвлөсөн байсан. Хамгийн ихдээ л хагас сая хүнтэй хотод л зориулж хийсэн төлөвлөлт учраас буруутгах ч аргагүй. Харин социализмын үеэс хойш нийслэлийн нийгэм, эдийн засгийн эрчимтэй тэлэлт, хүн амын бөөгнөрөл, машин техникийн хэрэглээ нэмэгдсээр байсан ч түүнийг дагасан дэд бүтцийн шинэчлэл огт хийгдсэнгүй.

1960-аад онд Улаанбаатар хотноо 120, 220, 40, 50 мянгат гэх хорооллууд сүндэрлэн боссон. Үүнээс хойш 1980-аад онд I, III, IV хорооллыг барьж босгосон. Ингээд үүнээс хойш бүтэн 40 жил өнгөрөхөд дээрх шиг томоохон бүтээн байгуулалт өрнөөгүйн гол шалтгаан нь дэд бүтэц юм. Зөвхөн хотын төв хэсгээ тойруулж дэд бүтцээ шийдсэнээс үүдэж, хотын төв хэсгийн ачаалал илт өсөв. Гэтэл тэрхүү төв хэсэгт хотын бүх хүн ам багтах ямар ч бололцоогүй билээ.

Ингээд Улаанбаатар хотын тэлэлт хэвтээ, босоо болон үсчсэн бүх хэлбэрээр эрчимтэй явагдаж, баруун зүүн тийшээ 30-40 км, урагшаа хойшоогоо 20-30 км үргэлжилсэн. Хэт олон хүн хотод шилжин суурьших болсноос үүдэж, дэд бүтэц хөгжөөгүй газруудад дур зоргоороо хашаа хатган, гэр барьж эхэлсэн. Уг үндсийг нь хөөвөл, яг эндээс л Улаанбаатар хотын хамаг зовлон эхэлсэн байдаг.

Дэд бүтэц хөгжөөгүй газарт гэр барьсан айлууд нүүрс түлэх болсноор агаарын бохирдол үүсч, бохир, цэвэр усны шугаманд холбогдоогүйгээс хөрсний бохирдол хүрээгээ тэлж, бүх үйлчилгээгээ хотын төвөөс залгуулдаг амь амьжиргаа нь нийтийн тээвэр, авто замын түгжрэлийг үүтгэжээ. Нийслэл үндсэндээ нэг л төвтэй. Сүхбаатарын талбайгаа тойроод төрийн бүх яам, агентлаг, худалдаа соёлын үйлчилгээ төвлөрснөөс болж түгжрэл үүсдэг. Аж төрөн суугаа газар орчиндоо буюу гэрийнхээ ойролцоо бүх хэрэгцээгээ хангаж байвал хотын төвийг өдөр бүр зүглэж, түгжрэх шаардлагагүй болно. Энд л Улаанбаатар хотын бэрхшээл бүхний шийдэл нуугдаж байж мэднэ.

Нийслэлд тулгамдаж буй гурван бүлэг асуудал бий. Үүний эхэнд, хотын дэд бүтцийн хүртээмжгүй байдал, хоёрт, хот руу шилжих хөдөлгөөн ихэссэний улмаас гэр хорооллын тэлэлт ордог. Тэгвэл гурав дахь асуудал нь, ердөө л дээрх хоёр нөхцөлөөс үүдсэн бэрхшээл хүндрэлүүд юм. Тухайлбал, агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын түгжрэл, орон сууцны хүрэлцээ гээд хөвөрнө. Тиймээс эхний хоёр шалтгааныг арилгавал дараагийн урхаг, үр дагаврууд дагаад алга болно гэсэн үг.

Цаашдаа Улаанбаатар нэг төвт хотын загвараар хөгжих боломжгүй болсон. Их, Бага тойруу гэх багахан гортиг руу тэмүүлэх хөдөлгөөн нь хотын түгжрэлийг бий болгож, хотын захдаа хотын хөдөө гэх хөгжлийн ялгаа заагийг нэгэнт үүсгэжээ. Тийм учраас хотын Дэд төв гэх нэр томъёо сүүлийн жилүүдэд эрчимжиж, төрийн бодлого үүнд төвлөрөх болов. Хотын шинэ дарга Х.Нямбаатар ч энэ сэдвийг барьж авсан нь яах аргагүй сайн мэдээ юм.

Эх сурвалж: eagle.mn

Засгийн газар бас ч гэж болоо ш тээ, ингэж л ажиллах хэрэгтэй!
Засгийн газар бас ч гэж болоо ш тээ, ингэж л ажиллах хэрэгтэй!
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ