Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өвөлжилтийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ яаралтай авахыг уриаллаа.
Тэрбээр "Өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой болсон учраас УИХ, ЗГ хамтраад арга хэмжээ авах нь зүйтэй. Өнгөрсөн хойно нь хашхираад нэмэргүй. Малчид малаа олон тоогоор нядалж байгаа юм байна, арьс шир нь үнэгүйдэж, махны үнэ унасан, дайвар бүтээгдэхүүнийг нь худалдаж авах хүнгүй болсон гэх мэт орлогын нөхцөл нь хүндэрч байгааг хэлж байна. Хүндэрсэн сумд, аймгийн талаар мэдээллийг Засгийн газарт оруулж ирэх байх.
УИХ-ын зүгээс ч тодорхой чиглэлийн саналыг Засгийн газарт өгчихмөөр байна. Болж өгвөл маргаашийн УИХ-аар хэлэлцээд малын хөлийн татварын хөнгөлөлт байх уу, мах, арьс ширийг нь яах вэ гэдэг дээр чиглэл яаралтай гаргамаар байна. Энэ өвлийг даван туулахад нь тодорхой арга хэмжээ авч өгч байж уулзах нүүртэй болно шүү" гэлээ.