Ашигт малтмал, газрын тосны газраас улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 71,545 тонн шатахууны үлдэгдэлтэй байгааг мэдээллээ. Үүнээс
- А-80 авто бензин 2,187 тонн /13 хоног/
- АИ-92 авто бензин 24,392 тонн /20 хоног/
- АИ-95 авто бензин 5,071 тонн /25 хоног/
- Дизель түлш 36,464 тонн үлдэгдэлтэй буюу 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Бүсийн хувьд:
- Баруун бүс 5,905 тонн
- Хангайн бүс 3,789 тонн
- Төвийн бүс 15,789 тонн
- Зүүн бүс 3,070 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байгаа аж.