ТӨР ӨМЧӨӨ БУЦААЖ АВСАНААР ХОХИРОЛ ХИЙГЭЭД АЛДАГДСАН БОЛОМЖОО Ч НӨХӨЖ ЧАДАХААР БОЛСОН
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 12 секунд
ТӨР ӨМЧӨӨ БУЦААЖ АВСАНААР ХОХИРОЛ ХИЙГЭЭД АЛДАГДСАН БОЛОМЖОО Ч НӨХӨЖ ЧАДАХААР БОЛСОН
Нийтлэсэн огноо:

ТӨР ӨМЧӨӨ БУЦААЖ АВСАНААР ХОХИРОЛ ХИЙГЭЭД АЛДАГДСАН БОЛОМЖОО Ч НӨХӨЖ ЧАДАХААР БОЛСОН

2014 онд тухайн үеийн Засгийн газар тогтоол гаргаж, Кью Эс Си ХХК-д Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тус компани "Уул уурхай, металлургийн цогцолбор" төслийг хэрэгжүүлэх байсан.

Гэвч өнгөрсөн хугацаанд ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй, үйлдвэрийн нэрийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 312.4 тэрбум төгрөгийн зээл авч, компанийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн хэмээн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас үзэж 2022 дөрөвдүгээр сард компанийн үйл ажиллагааг зогсоон, үйлдвэрийг улсад авсан.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг цуцалж, Хөтөлийн "Цемент шохой үйлдвэр"-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн мэдэлд буцаан авсан.

Энэ нь хувийн өмчид халдсан гэх сөрөг сурталчилгаанд өртөж байсан. Гэвч цаг хугацаа үнэнийг шалгадаг болохоор энэ асуудал ямар чухал, хойшлуулшгүй байсныг өнөөдөр олон нийт ойлгож эхэлж байна. Өнгөрсөн оны 6 сарын 20-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, хувьчлал, концессын гэрээг тойрсон хэрэг маргаан ямар шатанд яваа талаар мэдээлэл авч байсан. Дараа нь 2023 оны 06 сарын 23-24-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт зэрэг албаны хүмүүс дээрх гурван үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан.

Тус үйлдвэрийн 2014-2021 оны үйл ажиллагаанд Ажлын хэсэг хяналт шалгалт хийхэд Кью Эс Си компани концессын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, олон зөрчил гаргаж, улсад нийт 2.2 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлт гарсан.

Энэ талаар тухайн үед ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газар тус компанийн учруулсан бодит хохирлоос гадна алдагдсан боломжийг үнэлж байна. Олон улсын зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан. Нийт зургаан компанид борлуулалтын хөнгөлөлт үзүүлсэн. 15 компанид өөрийн өртгөөс бага үнээр борлуулсан. Мөн зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр борлуулсан 61 компани байна. Тус компаниудын борлуулсан төмрийн хүдрийн өртөг нь тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцоход 3.5-5 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг олох боломжтой байсан боловч өнөөдөр борлуулалтын орлого 1.8 их наяд төгрөг гэжээ. Үүний цаана маш их алдагдсан боломж бий. Борлуулалтын орлого оффшор бүсэд бий гэсэн хардлага ч бий. Хууль хяналтын байгууллага үүнийг олж тогтоох ёстой гэж байсан юм.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрд буцаж очсоноор үйл ажиллагаа нь улам дордсон уу, концессоор хийгдэх ажил урагшилсан уу эсвэл зогссон уу.

Тус үйлдвэрийн удирдлагаас өнгөрөгч оны эхний хагаст өгч байсан мэдээллээр

- 2022 оны дөрөвдүгээр сараас 2023 оны тавдугаар сар хүртэлх ган бүтээгдэхүүн, төмрийн баяжмалын орлого 151.8 тэрбум төгрөгт хүрэв.

- Ашгийн дүн 15.2 тэрбум төгрөгт хүрчээ.

- Нийт ажиллагсдын 87.8 хувийг Дархан-Уул аймгийн иргэд эзлэх болсон.

- Сул зогсолтод 19 хүн байгаа бөгөөд хууль ёсны дагуу сул зогсолтын олговроо авч байна.

- Нийт 9.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэв.

- Экспортод 29426 тонн ган бүтээгдэхүүн, 409 мянган тонн төмрийн баяжмал гаргасан.

- Нийт худалдан авалтын 40 гаруй хувийг Дархан-Уул аймгаас хийдэг болов.

- Ажилчдын дундаж цалин 1.4-өөс 2.4 сая болж өссөн гэсэн тоон мэдээллийг өгч байсан байна.

Түүнчлэн гангийн үйлдвэрийн талаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржаваас тодруулахад "Уул уурхай металлургийн цогцолбор төсөл хоёр үе шаттай үргэлжилж байна. Төслийн хоёрдугаар үе шат нь "Монгол ган цогцолбор-I" төсөл барих. "Монгол ган цогцолбор I" төсөл нь жилд 350 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, дотоодын зах зээлийн хэрэгцээний 50-иас дээш хувийг хангах зорилготой. Төслийн бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлсэн, 2026 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 508 сая ам.доллар. Төсөл хэрэгжсэнээр жилд гангийн үйлдвэрээс гадна, 643 мянган тонн аргалжийн үйлдвэр, 400 мянган тоннын хүчин чадалтай хорголжийн үйлдвэр, 200 мянган тоннын хүчин чадалтай коксын үйлдвэрүүд ашиглалтад орно. Нийтдээ 1600 хүний ажлын байр бий болж, жил тутам 350 тэрбумаас дээш төгрөгийн нэмүү өртгийг улсын төсөвт бий болгох төдийгүй Монголын хүнд үйлдвэрийн хөгжлийн тулгуур болох юм" гэлээ.

“Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, "Цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотойгоор АТГ-т шалгуулж байсан Д.Эрдэнэбилэг Монгол Улсын хилээр гарч яваад өнөөдрийг хүртэл эргэн ирээгүй. Тодруулбал АТГ дээрх хэргүүдийг 2022 оны 12 дугаар сарын сүүлээр прокурорт шилжүүлсэн билээ.

Ийнхүү Дарханы төмөрлөгийн үйлдвэрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-тай холбоотой нийт дөрвөн хэрэг шүүхийн байгууллагад хянагдаж байгаа. Хэргийн яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч "Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгнө үү" гэсэн хүсэлтийг 2023 оны хоёрдугаар сарын 9-нд шүүхэд гаргасан. Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүх хүсэлтийг шийдвэрлэж, Д.Эрдэнэбилэг гурван тэрбум төгрөгийн барьцаа байршуулснаар түүний хилийн хоригийг нь цуцалсан юм. Сингапур руу 14 хоногийн хугацаатай явсан Д.Эрдэнэбилэг өнөөдрийг хүртэл улсын хилээр орж ирээгүй.

Хэргийн яллагдагч Д.Эрдэнэбилэгийг Засгийн газар авчрах боломжтой. Учир нь Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг болох Шүүр ажиллагааны хүрээнд Монголд албадан авчирч, түүнээс мэдүүлэг авах хэрэгтэй байгаа юм.

Т.Баян

Амлалт.мн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрш хоёр орны төрийн тэргүүн нарыг энэ жил Монголд айлчлахыг урьжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрш хоёр орны төрийн тэргүүн нарыг энэ жил Монголд айлчлахыг урьжээ
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ