УИХ-ын дарга Г.Занданшатар татварын реформ хийх хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Татварын реформ шударга өрсөлдөөний зарчмыг хангаж чадахгүй байгаа. Сая төгрөгийн цалин авч байгаа хүн 10 хувийн хүн амын орлогын албан татвар төлж байгаа. Гэтэл 1.5 тэрбум төгрөгийн орлоготой хүн нэг хувийн татвар төлж байгаа. Цаашлаад НӨАТ, гаалийн татвар гээд манай улсын татварын тогтолцоо бүхэлдээ гажуудалд орсон. Татварын реформ хийж байж үндэсний үйлдвэрлэл сэргэнэ" гэлээ.