Өнөөдрийн /2024.01.12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батцэцэг сайд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээс буцаагаад байгаа асуудалд мэдээлэл өгье. Тус улсад хууль бусаар амьдарч ажиллаж байгаа 430 мянган иргэн байна гэсэн. Түүнд манай улсын иргэд байгаа. Тухайн 430 мянган иргэнийг багасгаж, 50 хувиар бууруулах бодлого баримталж байна. Энэ хүрээнд 2023 онд 40 мянган иргэнийг буцаасан байна. Монгол иргэд визээ мэдүүлэхдээ зөв мэдүүлсэн ч хил нэвтрэхэд мэдүүлсэн мэдүүлэгтэйгээ зөрдөг. Буцах хугацаа, буух буудал нь тодорхойгүй. Мөн өмнө нь хууль бусаар оршин сууж байсан зэрэг шалтгаанаар буцааж байгаа. Энэ талд ГХЯ-наас үргэлж анхаарч ажилладаг. Хилээр буцаахгүй байх болон хил дээр саатуулагдаж байгаа иргэдэд туслалцаа үзүүлэх чиглэлд анхаарч байгаа. Гэхдээ тус улсын хууль дүрэмд нийцээгүй бол яах ч арга байхгүй. Энэ талаар ГХЯ сэрэмжлүүлэг тогтмол өгч байна" гэв.