УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрөгч оны тайлангаа танилцуулж, мэдээлэл хийлээ. ИЦББХ-ны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр үүрэг өгч ажилласан. Үүнээс онцолбол НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж, автоматаар хэрэглэгчийн системд шууд бүртгэдэг шийдлийг нэвтрүүлэх чиглэлийг өгч, ажил идэвхтэй үргэлжилж байна. 2023 онд нийт бүртгэгдсэн баримтын 20 орчим хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаас хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд шууд оруулсан байна. Харилцаа холбоо, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, сөх, цахилгаан гэх мэт тогтмол хэрэглээний төлбөрүүдийн баримт системд шууд бүртгэгддэг болсон бол “Номин”, “CU”, “GS-25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, мөн “UB CAB”, “Shoppy”, “Jet scooter” зэрэг хэрэглэгчдийн өдөр тутмын үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд нэгдээд байна.
Нийтлэсэн огноо:
“И Баримт“-ыг цаасгүй, автоматаар бүртгэх системийг сүлжээ дэлгүүрүүдэд нэвтрүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.