"Алсын хараа-2050","Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд ЦХХХ-ны сайдын баталсан "Цахим аймаг" бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилтын дагуу Цахимд хэвшье уриатай #Digital_First_D1 арга хэмжээг 21 аймагт зохион байгуулахаар зорьж байна.
Арга хэмжээ Говийн бүсийн Говьсүмбэр аймагт эхэлсэн бол Дорноговь аймагт өнөөдөр буюу 03 дугаар сарын 13-ны өдөр цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.