Одоогийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 126 чиглэлд 1069 автобус иргэдэд үйлчилж байна. Түүнчлэн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны тоог 110-аар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн наймдугаар сарын 26-наас томоохон зах худалдааны төвүүдийг дайран өнгөрч буй нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх аж. Ингэснээр Дүнжингарав, Хархорин, Нарантуул гэх мэт томоохон долоон худалдааны төвөөр дайран өнгөрч буй нийтийн тээврийн үйлчилгээнд 805 автобус явахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!