Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дахь хамтарсан багийнхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотод ажиллаж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн албатай хамтарсан энэ удаагийн багийнхан “Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье” уриан дор, хятадын гурван хотоор зочлон техник, технологи, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, ололт амжилтыг сурвалжилж байна.
Энэ сарын 11-ны өдөр Ах дүү нар Хүнсний технологийн компаниар зочиллоо.
Энэхүү үйлдвэр нь түүхий махан бүтээгдэхүүнээс эхлээд болгосон бүтээгдэхүүн хүртэл зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулалт хийдэг байна.
Түүхий махан бүтээгдэхүүн нь иргэдийн хамгийн их хэрэглэдэг хөнгөн зууш, мөн эрүүл мэндийн хоол гэсэн хоёр тал дээр анхаардаг аж. Тухайлбал, өндөр настан, хүүхдүүдэд зориулсан нэмэлт бодисгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Одоогийн байдлаар тус компани нь борц, даршилсан үхрийн мах, шарсан тахианы цээжин мах, халуун ногоотой үхрийн өвчүү, халуун ногоотой шөрмөс, тархи зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд бүтээгдэхүүнийг улс даяар олон муж, бүс нутагт 10,000 гаруй дэлгүүрт борлуулж байна.
Хорчин зүүн гарын хойд хошууны Хорчины элсний “хос сая акр талбай” бүхий иж бүрэн менежментийн төсөл
Энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлснээр нийт 11690 өрх, 30285 хүн ядуурлаас ангижирч, нэг хүнд ногдох орлого 3100 орчим юаниар нэмэгджээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!