Б.Хишигжаргал:2026 онд УНТЭ-ийн “Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв” ашиглалтад орсноор эмчилгээ, үйлчилгээгээ өргөн хүрээнд үзүүлэх боломж бүрдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 12 секунд
Б.Хишигжаргал:2026 онд УНТЭ-ийн “Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв” ашиглалтад орсноор эмчилгээ, үйлчилгээгээ өргөн хүрээнд үзүүлэх боломж бүрдэнэ
Нийтлэсэн огноо:

Б.Хишигжаргал:2026 онд УНТЭ-ийн “Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв” ашиглалтад орсноор эмчилгээ, үйлчилгээгээ өргөн хүрээнд үзүүлэх боломж бүрдэнэ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Цусны Эмгэг судлал Чөмөг шилжүүлэн суулгах төв, Эрүүл Мэндийн Яам, Монголын цусны өвчин судлалын нийгэмлэг, Дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбоо, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Ази Номхон Далайн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбоотой хамтран Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурлыг Монгол улсад анх удаа зургаадугаар сарын 26-28-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улсад гурван өдрийн турш зохион байгуулагдах Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурлын нээлтэд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн Үүдэл эс шилжүүлэн суулгах, Эс эмчилгээний хэсэг хариуцсан их эмч, АУ-ны доктор Б.Хишигжаргал, Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Н.Оюундэлгэр, Дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбооны Ерөнхийлөгч Damiano Rondelli, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Ази Номхон далайн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбооны Ерөнхийлөгч Аlok Srivastava нар оролцож, хуралд оролцогчдод амжилт хүсэж, үг хэллээ.

Дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбоо хоёр жил тутам гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх, арга зүйгээр хангах зорилгоор тус хурлыг тухайн улсын мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 100 жилийн ойн хүрээнд энэхүү хурлыг зохион байгуулж байна.
Уг хуралд Монгол, АНУ, Япон, ХБНГУ, БНХАУ, Их Британи зэрэг дэлхийн 30 гаруй улсын цус судлалын салбарын тэргүүлэх 50 гаруй эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцож туршлага, мэдлэгээ солилцож байгаа юм.


Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурлын ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайд болон анагаахын ухааны салбарын төлөөллөөс тодруулав.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:Яамны гол бодлого бол иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр хүртээмжтэй хүргэх юм. Дэлхийн 98 улсад цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах төв ажилладаг. Дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбооны 9 дахь удаагийн ээлжит хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, сувилагч нарын мэдлэгийг дээшлүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой. Цусны өвчтэй, булчирхайн хавдартай өвчтөнүүдэд эмчилгээний чухал нэг хэсэг болсон үүдэл эс суулгах эмчилгээ нэвтэрсэнд маш их баяртай байна.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн Үүдэл эс шилжүүлэн суулгах, Эс эмчилгээний хэсэг хариуцсан их эмч, АУ-ны доктор Б.Хишигжаргал: Монгол Улсад үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 2011 онд эхлүүлж, эхний эмчилгээг 2014 онд хийж байсан. Үүнээс хойш цусны хавдар оноштой 37 өвчтөнд эмчилгээг хийсэн. Бид жил ирэх тусам туршлагажиж, эмчилгээний чанар сайжирч байна.
Хуралд оролцож байгаа эрдэмтдээс манай улсын эмч, сувилагч, мэргэжилтнүүд маш их зүйлийг сурч мэдэх боломжтой. Монгол улсын эрүүл мэндийн байгууллагын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгэх, цаашид юунд анхаарах, хэрхэн зөв замаар, бага зардлаар хөгжүүлэх вэ гэдгийг эрдэмтдээс мэдэж авна гэж найдаж байна.

2026 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орно. Ингэснээр эмчилгээ, үйлчилгээгээ өргөн хүрээнд үзүүлэх боломж бүрдэнэ.

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Н.Оюундэлгэр: Цусны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийн 97 улс эмчилгээ, үйлчилгээндээ нутагшуулсан.
Энэ онд хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэх бэлтгэл ажлаа эхлүүлж, эмч, мэргэжилтнүүдээ Турк улсад сургалтад хамруулж эхлээд байна.

Дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбооны анхны Ерөнхийлөгч Yoshihisa Kodera “Япон улсад Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлээд олон жил болж байна. Монгол Улсад нэн тэргүүнд цусны үүдэл эсний банк, ясны чөмгөний банк, хүйн цусны банк буюу энэ эмчилгээнд ашиглагддаг донорын эсийн банкийг байгуулах шаардлагатай байна.

Япон улсад өмнө нь донор болохын тулд заавал тухайн хүний хамаатан, ах дүү, аав ээж нь байх ёстой байдаг байсан бол цусны үүдэл эсний банкийг байгуулснаар цусан төрлийн донор олдохгүй өвчтөнүүдэд энэхүү эмчилгээг хийх боломжтой болсон. Японд Эсийг шилжүүлэн суулгах хууль 10 жилийн өмнө батлагдсан. Энэ хууль нь донорыг болон өвчтөнийг хамгаалахын тулд байдаг гэв.

Монгол улс 2014 онд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлж, одоогийн байдлаар цусны хавдартай 37 өвчтөнд мэс засал амжилттай хийгээд байна. Цусны үүдэл эсийг цусны хавдартай өвчтөнүүдэд өөрөөс өөрт (аuto BMT), донороос өвчтөнд (allo BMT) гэсэн хоёр аргаар хийдэг. Манай орны хувьд энэхүү хоёр аргаар насанд хүрсэн цусны хавдартай өвчтөнд амжилттай нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Цаашид хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах, цусны хавдраас бусад эмгэгтэй, үүдэл эсийн эмчилгээ шаардлагатай (мэдрэлийн эмгэг, үений эмгэгтэй өвчтөнүүдэд хийж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Мөн үүдэл эс шилжүүлэн суулгахад шаардлагатай эх үүсгэвэр болох хүйн цус болон бусад эх үүсгэврээс цуглуулах хууль эрх зүйн баримт бичгийг санаачлан донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд саналаа өгөөд байна.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан цусны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах үндэсний багт УНТЭ-ийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төв, Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори, Эрчимт эмчилгээ, Халдвар судлаач, ЭХЭМҮТ-ийн цус хавдрын тасаг, АШУҮИС-ийн цусны тэнхим, ЦССҮТ, Эмнэлгийн техник, Эм зүй, Ариутгал халдваргүйтгэл, Хоол үйлдвэрлэл зэрэг олон салбарын эмч, сувилагч, мэргэжилтнүүд багтан ажиллаж байна.

Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурлыг Монгол улсад зохион байгуулснаар донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах, хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлэх, ингэснээр гадаад улс руу чиглэсэн мөнгөн урсгалыг бууруулах, ард иргэдэд эх орондоо анагаах ухааны дэвшилтэт технологийг хүргэх ач холбогдолтой юм.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ