​​​​​​​Авлигачидад Эрүүгийн хуулийн 22.1.3-д заасан ялыг нь өгч явуулж өгөөч хуулийнхаан.., эс бөгөөс тэд улам гаарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 24 секунд
​​​​​​​Авлигачидад Эрүүгийн хуулийн 22.1.3-д заасан ялыг нь өгч явуулж өгөөч хуулийнхаан.., эс бөгөөс тэд улам гаарлаа
Нийтлэсэн огноо:

​​​​​​​Авлигачидад Эрүүгийн хуулийн 22.1.3-д заасан ялыг нь өгч явуулж өгөөч хуулийнхаан.., эс бөгөөс тэд улам гаарлаа

“Өвөл хүйтэн болдог” гэдгийг зөвхөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төдийгүй монгол даяар, цаашилбал дэлхий даяараа мэднэ. Тиймдээ ч өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан эрчим хүч, дулааны станцуудаа бэлддэг. Гэхдээ сүүлийн хэдэн жил хүйтрээгүйгээрээ энэ жил хүйтэрсэн нь Эрчим хүчний сайдын хийгээд салбарын бэлтгэл ямар хэмжээнд байгааг харуулчихлаа.

Дээр нь жил бүр эрчим хүчний станцыг өргөтгөх, шинээр барих, дулааны станцийг засвар ашиглалтыг нэмэгдүүлэх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж ирсэн нь үнэндээ хэдхэн авлигачдын гараар ороод дууссаныг иргэд бид сая мэдлээ.

Эрчим хүчний салбарт 35 жил ажилласан гэж өөрийгөө дөвийлгөж ярьж ирсэн Эрчим хүчний сайд асан С.Тавинбэх үнэндээ энэ салбарыг 35 жил доройтуулж, өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан, Эрүүгийн хуулийн 22.1.3-д заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг болох “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, ингэхдээ улс төрд нөлөө бүхий этгээд, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдэн нийгмийн боломжийг хулгайлж, өөрсдөө баяжчихжээ.

Тэдний авлигын харгайгаар та бид 21-р зуунд тог цахилгаангүй өдрүүдийг угтаж байна.

Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн улс орнуудын сүүлийг барьдаг төдийгүй жил ирэх тутам хойш ухарсаар байгаа. Энэ үйл явдал нь тэр бүр жирийн иргэд та бидэнд тэр бүр мэдэгддэггүй явж ирсэн бол одоо улам бүр мэдэгдэж, та бид ажил амьдралаараа авлигачдын өр төлөөсийг төлөх боллоо.

Монгол Улсад цахилгаан станц барих хөрөнгө оруулалтыг царцааж, бариулаагүйн үр дүнд өнөөдөр та бид хөхөө өвлийн хүйтэнд нийслэл хотдоо гэрэл цахилгаангүй болж, хэдэн цагаар лаа барихдаа тулж байна.

Одоо болно, АВЛИГАЧИДАА..., та нар Монгол түмний боломжийг олон жил эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж “хулгайллаа”. Авлигын бууруулах, авлига авсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцуулах, нүүрсний хулгайчдийн нэрсийг зарлуулахын тулд ард түмэн 2022 оны 12 сард Сүхбаатарын талбайд олноороо жагсаж, үүний үр дүнд Эрүүгийн хуульд авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд оногдуулах ялын хэмжээг өндөр болгосон боловч өнөөдрийг хүртэл улс төрчид, авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүд энэ зүйл янгиар ял зэм хүртээгүй байна.

Харин одоо С.Тавинбэх ба түүний хамсаатнууд энэ зүйлээр ял шийтгэлээ хүртэх биз.

Энэ бүхний цаана цагаан захтай авлигачид авлигын мөнгөөрөө хууль, шүүхийнхэнийг авлигадаж, ялаа “найцаалцдаг” тухай яриа олны дунд явдаг нь нууц биш болсон.

ТЭГВЭЛ одооноос АТГ-ын комиссарууд, мөрдөгчид, прокурорууд болон тэдний дарга нар, Шүүгчид та бүхэн элдэв танил тал, өнгө мөнгөнд авталгүй ШУДАРГА ажиллаж, авлигачидад оногдуулах ёстой хуулийн хариуцлагыг нь хүлээлгэж ӨГӨӨЧ гэж ард түмэн та бүхнээс хүсэх байна.

Эс бөгөөс энэ улс орон авлигадаа ЖИВЖ, иргэд та бидний амьдрах орчин улам бүр доройтож, эх орон маань сүйрэл рүүгээ явах нь байна гэдгийг эрхбиш хуулийнхан та бүхэн ойлгоно гэдэгт найдаж байна.

Ц.Мөнх

Amlalt.mn

Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ