БАЯНХОНГОР: Орон нутгийн бие даасан хөгжлийг дэмжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 13 секунд
БАЯНХОНГОР: Орон нутгийн бие даасан хөгжлийг дэмжинэ
Нийтлэсэн огноо:

БАЯНХОНГОР: Орон нутгийн бие даасан хөгжлийг дэмжинэ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд хангайн бүсийн томилолтоо Баянхонгороос эхлэв.

Тэрбээр энэ сарын 29-нд төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын эрх зүйн шинэчлэл, хууль тогтоомжийг хэрэгжилтийг бүх шатанд хангуулах талаар байр сууриа илэрхийлж, орон нутгийн бие даасан хөгжлийг дэмжсэн бодлого, шийдвэрийн хүрээнд санал солилцсон байна.

Баянхонгор аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл уул уурхай, аялал жуулчлал, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн зонхилж байгаа төдийгүй хил дамнасан бүс нутагт худалдаа, үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч буй. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар 2029 он гэхэд улсаас татаас авдаггүй аймаг болох зорилт тавьснаа аймгийн Засаг дарга Э.Энхбат УИХ-ын дарга, гишүүд болон сайд нарт танилцууллаа.

УИХ-ын дарга Н.Учрал орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг нь бэхжүүлэхэд бодлогоор анхаарахаа илэрхийлсэн. Үүний тулд төсвийн бодлогоор зах зээл дэх төрийн оролцоог бууруулахад анхаарч, энэ оны төсвийн тухай хуульд онцгойлон тусгасан талаар тодотгов. УИХ-ын дарга хэлэхдээ, аймаг, сумандаа тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг хуулиас давсан дүрэм, журмаар залхаадаг хүнд суртлын бүх хэлбэрийг таслан зогсоохын тулд “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн талаараа онцлов.

Ямаан сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлж, тэмээний тоо толгойгоор гуравт ордог Баянхонгор аймаг хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд онцгой анхаарч байна. Тус аймгийн 20 сумын 105 багт 90 орчим мянган хүн оршин сууж байгаагаас аймгийн төвдөө 38.4 хувь нь аж төрдөг. Тус аймгийн хэмжээнд орон сууцжуулах бодлого хэрэгжүүлсний дүнд өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 1180 иргэнд 101 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь Дархан, Эрдэнэт хотын дараа орох үзүүлэлт юм байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нэмэгдэж, хүн амын төвлөрөл ихэсч байгаагаас улбаалан агаарын бохирдол аймгийн нэн тулгамдсан асуудал болсныг Засаг дарга Э.Энхбат тодотгов.

Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн төвийн нийт дулааны ачаалал 55 орчим мВт хүрч, дулааны хоёрдугаар станцын эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ. Иймд УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг орон нутагт нэмэгдүүлэх хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Энэ хүрээнд Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих ажлын зураг төслийг эцэслэсэн ч төслийн хэрэгжилтэд анхаарал хандуулах шаардлагатайг уламжилсан бол УИХ-ын дарга Н.Учрал Байдрагийн усан цахилгаан станцыг эхлүүлэх тал дээр анхаарч, араас нь хөөцөлдөж ажиллахаа илэрхийллээ.

УИХ-ын дарга ногоон дэд бүтцийг хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг орон нутагт нэмэгдүүлэхийн тулд процессыг үе шатыг хялбаршуулж, бүтээн байгуулалтуудын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчимжүүлэхэд анхаарна гэж онцлов.

Түүнчлэн уул уурхайн үйлдвэрлэл зонхилдог аймаг, сумдад төсвийн төвлөрүүлсэн орлогын дийлэнх хувийг үлдээдэг байх ёстойг хэллээ. Баянхонгор аймгийн тухайд төрийн албаны залгамж чанарыг чухалчлан, нэгдмэл бодлогоор бүс нутагтаа жишиг болохуйц дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж буйг сайшааж байв.

Amlalt.mn

Нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ