УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 45 секунд
УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ
Нийтлэсэн огноо:

УИХ-ын дарга Н.Учрал: Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд төрийн албаны реформыг бодитоор хэрэгжүүлнэ

Уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэхээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон хангайн бүсэд УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Монгол орны төв цэгт зургаан аймагтай хил залгаа орших газар зүйн байршлынхаа онцлогт тулгуурлан Өвөрхангай аймаг тээвэр, ложистикийн төв байгуулах зорилт дэвшүүлжээ. Хилийн гарцгүй хэдий ч хэвтээ, босоо чиглэлийн авто замын сүлжээг байгуулснаар бүс нутаг дамнасан худалдааны эргэлт нэмэгдэж, төрөлжсөн эдийн засгийг эрчимжүүлэх боломжтой гэж тооцсон байна. Энэ хүрээнд Арвайхээр-Дундговь-Чойр чиглэлд хэвтээ тэнхлэгийн авто замын ажил өнгөрсөн оноос эхэлжээ. Харин босоо тэнхлэгийн чиглэлд Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замаас Хужирт сум хүртэлх 43.3 км хатуу хучилттай авто замыг барьж эхэлсэн төдийгүй 45 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд УИХ-ын дарга тэргүүтэй гишүүд, сайд нарын бүрэлдэхүүн тус аймгийн төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Аймагтаа үйлдвэрлэл, технологийн паркийг бэсрэг хувилбараар хөгжүүлж, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж ирсэн талаар Засаг дарга О.Пүрэвдорж танилцуулав. Тухайлбал, жилд 3000 тонн ноос боловсруулах хүчин чадалтай ноосны үйлдвэрийг байгуулж, өдгөө 150 хүнийг ажлын байраар хангаж байна. Олон улсын стандартад нийцсэн, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн харьяа мал төхөөрөх 4 үйлдвэр, 6 цех ажиллаж, Иран, БНХАУ, ОХУ руу экспортоо эхлүүлжээ. Түүнчлэн жилд 1.0 сая ширхэг арьс, ширэнд анхан шатны болон гүн боловсруулалт хийх хүчин чадалтай үйлдвэр 2021 онд ашиглалтад орсон ч зарим хүндрэлээс улбаалж одоогоор үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа аж. Хүний хөгжлийг бодлогын цөмөөрөө тодорхойлж, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сумдыг инженерийн шугам, сүлжээнд холбох ажлыг идэвхжүүлснээр одоогоор 7 сум бүрэн холбогдож, 4 суманд ажил ид үргэлжилж байгааг дурдлаа. Аймгийн удирдлагуудын зүгээс орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх хүрээнд эрх зүйн орчноор дэмжих хэд хэдэн саналыг УИХ-ын даргад уламжилж байв. Үүнд, Газрын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналууд багтжээ.

Бүсчилсэн уулзалтуудын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газрын хуралдаанаар тогтмол танилцуулж, холбогдох ажлуудыг ажлын хэсгийн бүрэлдэхүүн манлайлан хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотголоо. Өвөрхангай аймагт боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж байгааг онцолж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлахдаа төсөл, хөтөлбөрүүдийг үр дүн, ач холбогдлоор нь хэрхэн эрэмбэлсэн аргачлалаас дурдлаа. Энэ нь тавьсан зорилгодоо хүрэх арга зам, хэмжүүр шалгууртай замын зураг болсныг тодотгоод бодлогын 8 чиглэлээр үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 228 үр дүнг тодорхойлсон гэв.

Түүнчлэн орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх ажил төрийн албаны иж бүрэн реформоос эхлэх учиртайг тодотгов. Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийг бодитоор үнэлдэг болсон цагт бүтээмж нэмэгдэж, боловсон хүчний нөөц ч сайжирна гэлээ. Тэрбээр, босоо удирдлагын тогтолцоог халж, бичиг цаас, олон шат дамжлагуудаас чөлөөлж, албан хаагчдын бодит гүйцэтгэлд тулгуурлан цалин, урамшууллыг олгодог байхаар хуульчлах ёстойг дурдав. УИХ-ын дарга хэлэхдээ, аймаг сум, нийслэл хотод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ачааллын ялгаатай байдлыг арилгаж, салбарын реформыг сууриар нь хэрэгжүүлсэн цагт орон нутагт эрх мэдэл шилжиж, засаглалын бие даасан байдал хангагдах үндэс бүрдэнэ гэдгийг тодотголоо. Иймд энэ хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр нар болон Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Зам тээврийн дэд сайд Г.Ганболд, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин нар холбогдох албаны хүмүүсийн хамт оролцлоо. УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ-ын гишүүд, сайд нарын Өвөрхангай аймаг дахь томилолт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

БАЯНХОНГОР: Орон нутгийн бие даасан хөгжлийг дэмжинэ

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн