НИТХ-ын Ээлжит VI хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд эхэллээ. Ээлжит VI хуралдаанаар Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. Тодруулбал,
- Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
- Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт
- Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүн, танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа. Танилцуулгатай холбоотой НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!