УИХ өөрийгөө “цэвэрлэх” үү, эсвэл дархлаагаар халхавчлан хэвээр үлдэх үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 30 секунд
УИХ өөрийгөө “цэвэрлэх” үү, эсвэл дархлаагаар халхавчлан хэвээр үлдэх үү?
Нийтлэсэн огноо:

УИХ өөрийгөө “цэвэрлэх” үү, эсвэл дархлаагаар халхавчлан хэвээр үлдэх үү?

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг УИХ хэлэлцэн батласнаар УИХ дах гишүүдийн сахилга хариуцлага дээшилнэ

Өчигдөр УИХ-ын хаврын чуулганы нээлт боллоо. Нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрбээр хаврын чуулганы нээлтийн өмнө буюу 2026 оны 03 сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж буйгаа Тамгын газрын даргаараа дамжуулан мэдээлсэн.

Тус хуулийн төсөлд УИХ-ын гишүүн нь өргөсөн тангарагаасаа няцсан, ард түмнийг төлөөлөх чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлээгүй буюу УИХ-ын ээлжит чуулганы 30-аас хувьд хүрэлцэн ирж чуулгандаа оролцоогүй, ээлжит чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, ингэхдээ ҮХЦ, жагсаалтаар гишүүн болгосон улс төрийн нам, иргэд сонгогчийн хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий хэмээн үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмсэнээр УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахаас хуулийн төслийг санаачилжээ.

Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хаврын чуулганы нээлтэнд орж хэлсэн үгэндээ “...Төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, ёс зүйг дээдэлж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, бүтээмжгүй байдлыг халж, иргэндээ ээлтэй, нийгэмдээ үлгэр дуурайлалтай төрийн албыг бэхжүүлэх нь нэн шаардлагатай байгааг онцлон, Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч, төгөлдөр сайн ёс суртахуунтай байх учиртай”-г анхаарууллаа.

Мөн тэрбээр илтгэлдээ “УИХ-ын гишүүд өндөр ёс зүй, сахилга, хариуцлагатай байж, хууль дээдлэх нь Монголын парламентын нэр хүнд өсөж, парламентын дархлаа, ардчилсан засаглал батжин бэхжих үндэс суурь болно” гэдгийг онцлон хэлж, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн өтсөл боловсруулснаа маш тодорхой тайлбар өгөв.

Ерөнхийлөгчийн хэлсэнтэй иргэд сонгогчид адилхан саналтай байгаа. УИХ бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогсдын орогнох газар, УИХ-ын гишүүний дархан эрхээр халхавчилж үлддэг газар байх ёсгүй. Хууль хүн бүрийн өмнө тэгш үйлчлэх зарчмын хүрээнд УИХ-ын гишүүн ч гэсэн хариуцлага алдсан бол хариуцлагаа хүлээдэг тийм ШУДАРГА ЁСЫГ ард иргэд хүлээж байна.

Зарим судлаачид, УИХ-ын зарим гишүүдийн байр суурь өөр байхыг үгүйсгэхгүй. Тэд хэлэхдээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь парламентын дархлааг сулруулах эрсдэлтэй гэж үзэж байгаа. Гэвч 126 гишүүнээс авлига албан тушаалын гэмт хаэрэгт холбогдсон байж болзошгүй, хуралдаа нэг ч суудаггүй, ёс зүйн ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж байгаа цөөн хэдэн гишүүнийг асуудлыг УИХ байнгын хороогооро дамжуулж өөрөө хэлэлцээд, хариуцлага тооцох ёстой гэж үзвэл 126 гишүүд дундаа өөрсдөө илээр санал хураалгаад асуудлыг шийдэх нь парламентын дархлааг сулруулах биш харин ч нээлттэй, ил тод, шударга парламентын зарчим гэж үзэж болно.

Дээрх төсөлд нэг зүйл тодорхой байгаа юм билээ. Хэрэв хууль батлагдвал, батлагдсан тэр мөчөөс эхлэн УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага ёс зүйг тооцож эхлэх бөгөөд өмнөх хугацааны асуудлыг нэхэн хэлэлцэхгүй байхаар төсөлд туссан юм билээ.

Өөрөөр хэлбэл хууль батлагдахаас өмнө ёс зүйн алдаа гаргасан, сахилга хариуцлага алдсан, элдэв хэл аманд өртсөн УИХ-ын гишүүдийн асуудлыг арагш ухруулан хөөн хэлэлцэхгүй бөгөөд энэ нь хууль батлагдсан цагаас эхлэн УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд сахилга бат, ёс зүйг сахиж ажиллах, эс бөгөөд эгүүлэн татагдах үндэслэлд хүрэхийг хуулийн төсөлд тусгасан гэж ойлгож болно.

Тиймээс иргэд сонгогчдын “захиалга” болж, Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл”-ийг УИХ нэн даруй хэлэлцэн батлаж, УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх ёстой.

Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрхэм төрийн түшээд Та бүхэн энэ хуулийг баталснаар ард иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентад тавих хяналт, оролцоо нэмэгдэж, улс төрийн нам, эвсэл, УИХ-ын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигчдэд тавих төрийн босго, шаардлага өндөрсөж, ард иргэдийн төр, засагтаа итгэх итгэл сэргэх түүхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж хэлье” гэсэн үгийг давтан сануулах байна.

Иймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь зүгээр нэг хууль батлах төдий асуудал биш, харин УИХ өөрөө өөрийгөө цэвэрлэх үү, эсвэл хуучин байдлаа хамгаалж үлдэх үү гэдгээ шийдэх сорилт юм.

Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Тэр дундаа төрийн дээд байгууллагад иргэдийг төлөөлж буй хэн бүхэнд илүү өндөр шалгуур тавигдах учиртай. УИХ энэ хуулийг баталснаар зөвхөн гишүүддээ хариуцлага тооцох биш, харин нийгэмд шударга ёсны жишиг тогтоох түүхэн алхмыг хийх болно.

Ц.Мөнх

Amlalt.mn

Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ