Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Байдрагийн усан цахилгаан станц төсөл/, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Улсын хилийн зурваст газар ашиглуулах, концессын гэрээний хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх тухай хуулийн төсөл, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төсөл, Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөл зэрэг асуудал хэлэлцэж байна.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!