Япон улсын Нагано мужийн Мацумото нисэх буудлаас Өмнөговь аймаг руу анхны олон улсын шууд нислэгийг 7 дугаар сард үйлдэхээр төлөвлөж байна.
Энэхүү нислэгийг Монгол Улсын агаарын тээврийн "Хүннү эйр" компани “Embraer E190-100” загварын, 97 хүний суудалтай агаарын хөлгөөр үйлдэх бөгөөд 7 дугаар сарын 18, 22-ны өдрүүдэд нислэг хийхээр товложээ.
Шууд нислэгтэй болсноор Япон улсаас Өмнөговь аймаг руу зорчих жуулчдын урсгал нэмэгдэх, бүс нутгийн аялал жуулчлал болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!