Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын төлөөлөл “Номгон Форестри” ХХК-ийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, Швед улсын “BCC Plant the Planet” компанийн суулгац үйлдвэрлэлийн автомат тоног төхөөрөмжийн ажиллагааг үзэж сонирхлоо.

Тус тоног төхөөрөмж нь хөрс бэлтгэх, сав дүүргэх, үр суулгах зэрэг үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар суулгац үйлдвэрлэлийн бүтээмж, чанарыг эрс нэмэгдүүлдэг. BCC Plant the Planet-ийн автомат үйлдвэрлэлийн шугам нь минутанд 10-20 үрслэгээний тавиур боловсруулах хүчин чадалтай бөгөөд үр суулгалтын нарийвчлал 95 хувиас дээш байдаг. Энэ нь богино хугацаанд их хэмжээний чанартай суулгац үйлдвэрлэх боломжийг бүрдүүлдэг.
Дэвшилтэт технологийг нутагшуулснаар тарьц, суулгацын үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.


Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!