Жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг 1972 онд Шведийн Стокгольм хотноо НҮБ-ын Хүний хүрээлэн буй орчны асуудлаарх бага хурлын шийдвэрийн дагуу бий болгож, 1973 оноос тэмдэглэжээ.
Дэлхийн байгаль орчны өдөр нь байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлын хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, бохирдол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулж, бодит үйл ажиллагааг өрнүүлэхийг уриалдаг.
2026 оны Дэлхийн байгаль орчны өдрийг “Inspired by Nature. For Climate. For Our Future” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Байгальд суурилсан шийдлүүдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг хамгаалан тогтвортой ирээдүйг бүтээхэд улс орон, байгууллага, иргэн бүрийн оролцоо чухал билээ.
Өнөөдөр 150 гаруй улс оронд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан байгаль хамгааллын салбарт хүчин зүтгэж буй албан хаагчид болон эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа иргэн танд талархал илэрхийлье.
Эх сурвалж:mongolia.gov.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!