ХЗБХ: Иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах, цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслүүдийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 45 секунд
ХЗБХ: Иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах, цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслүүдийг дэмжлээ
Нийтлэсэн огноо:

ХЗБХ: Иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах, цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслүүдийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.06.10/ 67.9 хувийн ирцтэй хуралдлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сард С.Одонтуяа нарын 37 гишүүн өргөн мэдүүлээд байгааг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад “иргэдэд сурталчлах” гэсний дараа “цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулах” гэж нэмэх төслийг боловсруулсанаа хууль санаачлагч танилцуулсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн хэрэгжилтийн хүрээнд НҮБ-ын байгууллага, хараат бус шинжээч, ажлын хэсгүүдээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, түүнийг хараат бус, үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ач холбогдолтой гэж үзжээ.

Цэргүүдэд сургалт явуулах бус дэглэдэг нөхдөд сургалт явуулах чухал гэдгийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг онцлон тодруулсан. Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, П.Сайнзориг, Дам.Цогтбаатар нар тус байгууллагаас хувь хүний өгөгдөлтэй холбоотой хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргасан асуудлыг хөндсөн юм. Хэдийгээр хараат бус, бие даасан статустай ч өргөсөн тангараг, зарчимдаа үнэнчээр ажиллахгүй бол Хууль зүйн байнгын хороо дуугүй хараад суухгүй, ХЭҮК-ын гишүүдтэй холбоотой гомдол, мэдээлэл ирсэн, УИХ-ын даргыг мэдэгдэл гаргахад хүргэж байгаа нь хүний эрхийн мэдрэмжгүйнх гэсэн байр суурийг илэрхийлцгээлээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.6 хувь нь дэмжлээ. Хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэгчээр УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийг томилсон.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүнээс өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд 12.2.5 дахь заалт буюу “ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшөөрөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээлэл.” гэж нэмж тусгана. Мэдээлэл нээлттэй болсоноор орон сууц захиалгын гэрээгээр халхавчилж, залилах гэмт хэргээс сэргийлж, иргэдийг хамгаалах эерэг үр дүн гарна. Захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн бүх гэрээг бүртгэх буюу урьдчилсан тэмдэглэл хийж, давхар гэрээнээс иргэд хохирохоос сэргийлнэ гэж хууль санаачлагч танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Л.Соронзонболд, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа, Н.Алтанхуяг, Дав.Цогтбаатар, Б.Баярбаатар, Б.Тулга, О.Номинчимэг нар асууж, үг хэлэв. Төслийг 54.5 хувийн саналаар дэмжлээ. Хамт өргөсөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив.

Байнгын хороо энэ өдөр хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдийг байгуулж, зургаадугаар сард хэлэлцэх асуудлын цаглавраа баталлаа. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Үндсэн хуулийн цэцэд санал гаргах асуудлыг хэлэлцэж, дэмжив. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нарын гишүүдээс гаргасан саналын дагуу ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагч сонгох тухай тогтоолын төслийг хэлэлцээд, төслийг баталлаа.

Эх сурвалж: parliament.mn

Ц.Мөнхбаатар: “Зөв. мн“-ийг 20 сая төгрөгөөр торгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа
“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

ТБХ:Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа