СХД-ийн цагдаагийн хэлтсээс орон сууцны залилан хийж, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэх С.Хоролсүрэнд холбогдох хэргийг шалгаад прокурорт шилжүүлсэн ч шийдвэрлэлт нь удаан байгаад хохирогчид бухимдаж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Хоролсүрэн нь Прокурорын газрын нэг том даргын “хамтран амьдрагч” У эгэх эмэгтэйн ээж нь гэнэ.
Прокурор “хүргэн”-тэй С.Хоролсүрэн гэгч орон сууцаа захиалаад мөнгөө авч чадаагүй, мөнгөө авахыг хүсч цагдаад гомдол гаргасан хохирогчдыг хэл амаар доромжлон “...Миний хүргэн прокурорт том дарга, та нар надтай тэмцээд юу ч авч долоохгүй шүү...” гэж дарамталдаг гэдгээс харахад “хүргэн” болох прокурорын газарт дарга хийдэг бөгөөд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “хадам ээж” С.Хоролсүрэнгийнхээ хууль бус байж болзошгүй дээрх үйлдлийг хаацайлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн байж магадгүй гэж үзэхэд хүргэж байна.
С.Хоролсүрэн гэгч өмнө нь удаа дараа залилах гэмт хэрэгт холбогдож, тэр бүртээ “чимээгүй салдаг” байсан нь магадгүй Прокурорын байгууллагад ажилладаг түүний “хүргэн хүү”-ийнх нь нөлөө байсан юм биш биз гэж хардах хүмүүс олон байна.
Ц.Мөнх
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!