Х.Булгантуяа: Төрийн өмчит 67 байгууллага их хэмжээний өртэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
5 минут 45 секунд
Х.Булгантуяа: Төрийн өмчит 67 байгууллага их хэмжээний өртэй байна
Нийтлэсэн огноо:

Х.Булгантуяа: Төрийн өмчит 67 байгууллага их хэмжээний өртэй байна

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа төрийн өмчит компаниудын өрийн талаар IToim.mn сайтад ярилцлага өгчээ.

Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн хувьд бид 2016 оноос олон төсвийг нэгтгэх том ажлыг эхлүүлсэн. Үүний үр дүн тодорхой хэмжээгээр ч гарсан. Одоо гэтэл төрийн өмчит компаниуд гэж төсвөөс гадуур маш том төсөвтэй, хөрөнгө оруулалтын төсөв нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас том дүнтэй байна. Энэ бүгдийг шийдвэрлэхгүйгээр эдийн засгийн уналт, авлига, хээл хахуулийг бид шийдвэрлэх ямар ч боломжгүй. Засгийн газрын өрөнд төрийн өмчит компаниудын өр ордоггүй. Засгийн газар гаднын улс орнуудаас зээлж аваад цаашаа дамжуулан зээлээд явж байгаа бол Засгийн газрын өрөнд бүртгэгдээд явдаг. Засгийн газрын зээл авчирсан мөнгөнөөс дамжуулан зээл авсан орон нутгийн өмчит болон төрийн өмчит компаниуд зээлээ буцаагаад төлөх дээр маш хойрго ханддаг.

2022 оны эхний улирлын мэдээллээс үзэхэд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 168 байгаа бол орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 299 байна. Тэгэхээр нийт 467 хуулийн этгээд байна. Засгийн газрын гадаад зээлийг дамжуулан зээлдүүлсэн буюу төрийн өмчит компаниудынхаа үйл ажиллагаа, ашигт ажиллагаа сайжруулах гэж олгосон зээл нь 3.2 их наяд төгрөг байна. Энэ нь Монгол Улсын төсөв дээр авлага гэж бүртгэгдсэн байна. Үүнээс төрийн өмчит компаниудад олгосон зээлийн үлдэгдэл 989.1 тэрбум төгрөг. Энэ нь нийт зээлийн үлдэгдлийн 31.6 хувьтай тэнцэж байна. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн авлага 227.4 тэрбум төгрөг байна. Төрийн өмчит компаниуд авахаа авчихаад төсөвт байгууллага биш учраас эргэн төлөх тал дээр маш хойрго ханддаг. Төлөхгүй байлаа гээд яах ч үгүй. Хууль эрх зүйн хувьд компанийг нь татан буулгах амаргүй. Төрийн өмчит 67 байгууллага дээр ийм их хэмжээний өр үүссэн байна.

Төрийн өмчит компаниудын зээлийн мэдээллийг аваад үзэхэд хамгийн том өртэй байгууллага Монголын төмөр зам 307 орчим тэрбум төгрөгийн өртэй байна. Дараагийнх нь IV цахилгаан станц 140 тэрбум төгрөгийн өртэй. Энэ бол дамжуулан зээлсэн мөнгө учраас эдгээр компани төлөхгүй бол Засгийн газар төлнө. Мөн Улаанбаатар төмөр зам 118 орчим тэрбум, Багануур ХК 50.2 тэрбум, Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ компани 37.3 тэрбум, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх станц 15.6 тэрбум төгрөг гээд нийт 989.1 тэрбум төгрөгийн дамжуулан зээллэг байна. Үүнээс 227 тэрбум төгрөгийн зээл нь хугацаа хэтэрсэн. Үүний 107 тэрбум нь буюу бараг 50 хувь нь Улаанбаатар төмөр замын өр байна. Багануур 43.8 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өртэй. Эдгээр компанийг зээлээ төл гэж шахахаар “Үнийн чөлөөлөлт хий” гэдэг. 227 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байна гэдэг маш том дүн.

2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Хөгжлийн банкин дээр төрийн өмчит компаниудын өрийн үлдэгдэл найман зээлдэгчийн 905 тэрбум төгрөг байна. Үүнээс 260.9 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байна. Монголбанкин дээр гэхэд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар төрийн өмчит компаниудын гадаад өрийн үлдэгдэл 1.2 тэрбум ам.доллар байна. Төрийн өмчит компаниуд 989.1 тэрбум нь төсвийн зээл, 905 тэрбум нь Хөгжлийн банкны зээл байна. Тэгэхээр төрийн өмчит компаниуд нийт 1.9 их наядын өртэй байна. Бараг хоёр их наядын зээл төрийн өмчит компаниуд дээр явж байна гэсэн үг шүү дээ. Засгийн газрын зээл гээд бид айгаад байж байхад дээр нь компаниудын өр байна. Тэгэхээр төрийн өмчит компаниудын өрийн асуудлыг сайжруулах ёстой.

Наад зах нь шинэ гүйцэтгэх захирал өртэй компани хүлээж авбал өрийг барагдуулах стратегийг ТУЗ-өө батлуулах ёстой. Өрийг яаж барагдуулж байгаагаа тайлагнаж байх хэрэгтэй. Нэг жишээ хэлэхэд 350 сая ам.долларын Мянганы сорилтын сангийн саарал усыг дахин ашиглах төслийг батлуулах гэхэд энэ төсөлтэй холбоотой ажиллах манай төрийн өмчит компаниудын өрийг барагдуулах шаардлага тавьсан. Гэтэл манай Ус сувгийн удирдах газраас эхлээд маш их хуримтлагдсан өртэй байсан. Маш их өртэй хэрнээ тэр өрөө барагдуулах ямар ч оролдлого хийдэггүй. Сүүлд нь нийслэл, Сангийн яам хоёр дундаа хийж байгаад л асуудлыг шийдвэрлэсэн” хэмээжээ.

No description available.

Ерөнхий сайд танд  алтан үе тохиож байна /Видео/

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ