Тэмээнүүдийг бурантаглаад чөрхөл, Ч.Номин сайд аа!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 3 секунд
Тэмээнүүдийг бурантаглаад чөрхөл, Ч.Номин сайд аа!
Нийтлэсэн огноо:

Тэмээнүүдийг бурантаглаад чөрхөл, Ч.Номин сайд аа!

Соёлын сайд Чинбатын Номин Ховдын Чандмань суманд шилдэг өв уламжлагчид шагнал гардуулаад явж байна. Энэ сум, тэр Д.Цэрэндаваа болбоос угаас хөөмийн өвийг хэзээд төр засагтай, засаггүй уламжлан тээгээд, өвлөн гүйцэтгүүлж яваа орон нутаг, хүн зон.

Зүй нь сайд Ч.Номинтон Д.Цэрэндавааг Канадад, Шинэ Зеландад хэрхэн тоглуулах, урилга заллага, тоглолтын менежментийг л зохицуулж явах учиртай юм. Дангаагийн Хосбаяраас эхлээд Чандмань сумаас эхлэлтэй Монголын шилдэг хөөмийчид олон.

Дэлхийгээр хэрэн хэсээд хөөмийгөө уламжлаад,таниулж сурталчилаад, тоглоод нэр нүүрээ таниулчихсан. Ийм бодот соёлын хөрөнгө оруулагчид аа Соёлын яам, төр засаг үнэлэхгүй л байгаа шүү дээ. Тэгсэн атлаа дандаа гүйцэтгэгчдийг шагнана. Эх булгийг нь ер үнэлэхгүй. Дуучин, нэвтрүүлэгч, бүжигчин, жүжигчин л шагнаад байна.

Нөгөө зохиолч, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч, дуучины дууг бүтээгч эхүүд шагнагдахгүй. Сүүлийн үед энэ бүр нэн хавтгайрлаа. Утгаа алдлаа. Энэ Соёлын яамны бодлого оноч цэцгүйн тод илэрхийлэл.

Ч.Номин гэдэг хүүхнийг Соёлын сайд болох үед сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч хүлээж авахад, “Женко” аав ээжийн тань бие сайн уу, мэнд хүргээрэй гэж элгэмсэж байсан. Эндээс Ч.Номин ямархуу зам өрлөгөөр явж сайд болсоны анхны гаргалгаа ил харагдаж байгаа юм. Энэ нь ч яахав гэж бодъё.

Ийм том салбарыг хүлээж аваад юу хийв гэдэг л анхаарал татна. Хорид жил, бараг гучаад жилийн дараа энэ яамыг сэргээн тохинуулав гэж Засгийнхан мөн ч их цээж түрсэн дээ. Одоо үр дүнг нь харъяа даа гэж бодсон, гурван жил өнгөрсөн дорвитой юм харагдахгүй л байна.

Чингис хааны музейг Ерөнхийлөгч түрж байгаад бариулав. Сайн байна. Энд гэхдээ Ч.Номингийн гавьяа хэр байсан бэ гээд харвал, бас хэцүү л байна. Адаглаад, арван жилийнхээ сургуулийн бүх хүүхдийг график гаргаад, ээлж дараатай үзүүлчих хэрэгтэй шүү дээ. Тийм санаачлага гаргахгүй л байна, Ч.Номин. Эмх цэгцгүй. Үнэгүй үзүүлэх бодлого нь зөв өө.

Ч.Номин Соёлын сайдын ажлаасаа илүү улс төрийн үнэр танар ханхийлгээд л явах. Д.Сарангэрэлтэй мөчөөрхөөд намын дэргэдэх Социал эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлох гэж зүтгээд, Х.Булгантуяад алдах.

Өөрт тань улс төрөөс илүү улсын соёлын бодлогод хийх ажил асар их байна. Кино урлагийн зөвлөлөө ажиллуулаач ээ. Чинхүү зүтгэлтэйгээр. Эрх ашгийн зөрчилтэй эмэгтэй даргатай байгаа, энэ байгууллага.

Ерөнхийлөгч тань Хархорум хотыг сэргээн босгох санаачлагыг гаргачихлаа. Засаг шийдвэрээ гаргачихсан. Луу нэрт Ц.Даваасүрэн ч ажил хийх гээд өөрөө ахлаад зохион байгуулалт хийж эхэлсэнээ яриад зогсож байна лээ. Та энд таварцаглаж унахын шахуу зүтгэж байх учиртай. Үзэгдэхгүй л байгаа.

Монголын уран зохиол боломжийн шүү. Гадаадад ганц зохиол ч болов гаргаж, орчуулуулах, менежмент хийх хэрэгтэй байдаг. Жиргээний хэлтэй энэ олондоо монгол хэлний стандарт мэдлэг олгохын санаачлагыг гаргамаар.

Таван үгнийхээ талыг гадаадаар ярьдаг болсоноо бид сайрхаад удлаа. Монгол юм бол монголоороо л байх учиртай. Соёлын, шинжлэх ухааны байгууллагуудын цалин хөлс, инноваци, өндөр технологийг арчилаач ээ, босгооч ээ, Чинбатын Номин сайд аа.

Хархорум хотыг хэн босгосон бэ, Өгөөдэй хаан, Мөнх хаан голлосон шүү дээ, засагласан. Хархорум, Өгөөдэй, Мөнх хаанаараа хамгаас илүү кино, дуурь, бүжгэн жүжиг хийх бүрэн бололцоо, менежментийг эрэлхийл л дээ.

Үндэсний үзэл санаа, үндэсний мандлын үзэлт Ерөнхийлөгч тань дэмжинэ шүү дээ. Мөнх хааны босгосон Мөнгөн мод гэхэд л өөрөө дангаараа уран бүтээлийн, манай үндэстний соёлын үнэт том сэдэв шүү дээ.

Номин сайд та нүдээ нээгээч, Монголоор дүүрэн, Улаанбаатараар дүүрэн соёлын асуудал байна. Шийдээд шийдээд яваач дээ. Хамгийн наад зах нь Зуун хорин мянгатын тэмээний хөшөөг хар. Тэнтэй тэмээнүүд нохой адил дагуулсан морьтой хүний хөшөө байгаа. Адаглаад, тэр морьтонд арын нь тэмээний бурантагийг бариул, ар араас нь дагасан бурантаггүй тэмээнүүдийг бурантаглаад чөрхөл.

Ийм бэлгэгүй, арчаагүй байж болохгүй Монголын соёл, Ч.Номин сайд аа.

Соёлыг ургуулах ёстой. Яг л таны эцэг төмс ногоо ургуулдаг шиг. Ургуулаад үнэт зүйл болгон хамаг амьтаны гоо зүйн таашаал болгох ёстой юм, энэ соёл, соёлын өвүүдийг чинь. Түүнээс биш таны адил савлаад бэлэглээд байдаг ногоо биш ээ.

Хөдөлмөрийн баатар Чинбатын Номин та Монголын Соёлын сайд шиг ажилла аа. Эс чадах аваас аавынхаа хөдөлмөрт нэгдэж, ногоогоо ургуул. Амжилт хүсье.

З.БАЯРАА

Амлалт.мн

Б.Саранчимэг: Аж үйлдвэр, хүнс үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг шинэчилнэ

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хувийн хэвшлийг дэмжих олон улсын төв”-ийн төлөөлөлтэй уулзав

ӨБХ: Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР КАЗАХСТАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД А.САПАРОВТОЙ УУЛЗЛАА

Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА

ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА

Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүд болон Францын хөгжлийн агентлагийг Монгол Улсад байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжив

Н.Учралыг Япон явсан араар түүн рүү  “хиамчид”  дайрч эхэлсэн нь юуны учир вэ?

Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭЖ, ЖИЛД 5.2 САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВДАГ БОЛНО

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай“ УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нойтон цас орсны дараа  5 цагийн дотор 240 зам тээврийн осол бүртгэгджээ

Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА