Ардчилсан намынхаан Ардын намынханы амлалтыг нэх ээ!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 58 секунд
Ардчилсан намынхаан Ардын намынханы амлалтыг нэх ээ!
Нийтлэсэн огноо:

Ардчилсан намынхаан Ардын намынханы амлалтыг нэх ээ!

Нэр бүхий сайтад нийтлэгджээ. Ардчилсан намыг чигчий хурууны эрэмбэтэй байж чадах нь уу дээ, гээд. Худалгүй харагдаж байгаа, нийгэм энэ намын олхиогүйтлийг ингэж харж байгаа.

Лувсаннямын Гантөмөр гэдэг хүн намын сунгаанд ялаад, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн дэргэд хоёр нэгэнтээ сууснаас өөрөөр гавиагүй байна. Намын тамга, гэрчилгээ нь одоо хүртэл гарт нь очдоггүй. Дээд шүүх ороод мухардсан. Отго жинсгүй, олбоггүйн үлгэр харагдаад байна. Энэ хэрээр аанай л ард түмний дунд Ардчилсан нам даанч яав даа гэдэг гаслал улам нэмэгдсээр л.

Ардын нам Ардчилсан намыг ялах гээд, алив бусаар хэлтэлсээр байгаад сөрөг хүчингүй болсон. Сөрөг хүчингүйн хэрээр Ардчилсан намыг дарах, ялах тачаал нь ард түмнээ амьдралын боломжгүйгээр хяхан дарах болж хувирсан. Хяналтгүй. Нүүрсний дөчин их наядын хулгай, тээвэр ложистикийн хэрэг маналзаж, Эрдэнэт, Төмөр замын ажилчдын гэрээс тэрэг тэргээр мөнгө АТГ-ынхан хурааж аваад л. УИХ нь дүүрэн “хулгайчтай” гэх.

Одоо маргаашаас заримыг нь түдгэлзэлзүүлэх тухай зарлаад байгаа. Ардчилсан нам ингэж арчаагүйтэх, сөрөг хүчин хийхгүй байх “замаар” МАН-д ард түмнээ дээрэлхэн басамжлуулсаар он цагийг барж байна. Ийм ч нам байгаагүй дээ. Цахиагийн Элбэгдорж 2008 онд ялуулаагүй ч олон гишүүнтэй сөрөг хүчин болгоод, өөрөө сөрөг улс төр хийж мэтгэсээр Ерөнхийлөгч болж байсан.

Норовын Алтанхуяг арван хоёр онд хөдөө хотгүй ялуулж өөрөө Ерөнхий сайд болж байв. Элбэгээ, Алтанхуяг нарын тийн манлайлж асан нь өнөөдөр Ардчилсан намын түүхийн шар хуудас болжээ. УИХ-д бас ч гэж арван нэгэн гишүүнтэй Ардчилсан намын бүлэг уг нь байж байгаа. Хүч шүү дээ. Юу ч хийж болно доо.

Нийслэл Улаанбатарыг хар, навсайгаад л, Нийслэлийн Иргэдийн хурлаар дүүрэн Ардын намын төлөөлөгчид, агентлагийн дарга хийж мундагдаад л байхаас ажил нь урагшилж байгаа зүйл алга байна бус уу.

Г.Гангамөрөн, Ү.Оюунзул гэдэг хоёр хүүхнээс бусад нь юм хийж байгаа юм үнэндээ алга шүү дээ. Нийслэлийн удирдлагын өрөө хавь сархдын шаглаас, угаартал их болоод ажил үнэндээ явахгүй байгаа тухай амтай болгон ярьж байна шүү дээ. Нийслэлийн удирдлага уул уурхайн компани байгуулаад, нүүрс олборлохоор зүтгээд явж байх. Энэ зөв юм уу.

Дулааны улирал эхлээд байдаг, хотын асуудал пиг байдаг, ажил ер урагшилдаггүй. Ийм л арчаагүй дүр төрхтэй байна шүү дээ. Нийслэл гэдэг чинь улсын тал. Ардчилсан намаас нийслэлийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 8 төлөөлөгч бас л таг чиг. Аль эсвэл Ардын намынхантайгаа үгсээд ингээд бүгээд, үхсэн амьд нь эс мэдэгдэх байдалтай улс төрийн хүчин байх нь таатай байдаг юм болов уу гэж бодох ч итгэмгүй.

Нохой засуулсан хүндээ янаг гэж үг байх. Ардчилсан намын бүхий л байдлыг ажихад ийм л дүр зураг харагдаад байна шүү дээ.

Бензиний монополийг Ардын намын А, Б гишүүд дүүрэн эзэмшиж байна. Ш.Адьшаа гишүүн шатахуун хийх түүхий эдийг татваргүй оруулж ирье гээд хууль санаачилсан. Тэрийгээ шах аа, улайтал нь хэлээд шатахуун хийдэг больё л доо, гишүүд ээ, та минь ээ, гээд ажилла л даа.

Н.Алтанхуяг гэхэд Эрдэнэтийн овоолгын ашиглалтыг гурав хувааж ард түмэн, эзэмшигч, Эрдэнэт үйлдвэр тэнцүү эдлэе гэсэн тогтоолын төслийнхөө араас өдөр шөнөгүй явмаар байна шүү дээ.

О.Цогтгэрэл ээ, Б.Пүрэвдорж оо сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгээч ээ. Та хоёр дуугарахгүй бол Ардчилсан намын чинь улс төр амтлаагүй бантан шиг л байгаад байна шүү дээ. Гал цогтойхон үгээ хэлээд, нүүрсний хулгайчдыг нэх, гэсгээлгэ, нүүр рүү нь эгц ширтээд Ардын намынханы асуудлуудыг ярь л даа.

Ганц станц барихгүй Чойжоо сайд салхитай хамжиж өвлийг давлаа. Станциудаа бариач ээ гээд дуугар л даа. Эрдэнэбүрэнгийн станцийн асуудал бүдгэрээд л явчихлаа. Үүнийг нэх л дээ, яав ийв, юу болов гээд.

“Ажнай” мөргөцөгийн асуудлаас болсон уу нам жим. Салдангийн Одонтуяа дарга аа, та мэдрэмжтэй хүн дээ, дүрвэсэн халимаг эрд анхаарал тавиад л явсан, түүн шигээ ажиллаач ээ. Таны тойрогт Жамбалын Ганбаатар гэдэг хүн хаанчлаад, “би мөнгөө хэндээ юундаа үрэх нь миний дураа” гээд таахалзаж байна. Тэр дүүрэгт эрх зүйн чадамжгүй Засаг дарга төсөв батлаад л дүүхэлзээд байна шүү дээ. Ажлаа хий л дээ, та.

Сонгуулийн хуулиа ярья, эмэгтэйчүүдийн эрэмбэ зиндааг эн тэнцүү өрсөлдүүлэхээр болгоё гээд цаг ямагт дуугараад баймаар асуудал захаас аваад л байх шиг.

Дашдондогийн Ганбат гэдэг гишүүн зодоон цохион хийгээд байлгүй ажлаа хий, хар бардаагаар ч гэсэн эдийн засаг яриад зөв л байдаг шүү дээ. Тэрийгээ хий л дээ.

Үндсэн хуулийн чухал асуудал тулаад байна. Үнэндээ Ардчилсан намынхан үүн дээр манлайлал үзүүлээд ажилламаар. Гэтэл нэг л хашигнасан улс. Ардчилсан намынхан одоо нэг юмыг машид бат ойлгох хэрэгтэй баймаар. Ойлгодог л байлгүй дээ.

Энэ улс чинь хязгааргүй эрх мэдэлтэй МАН-ын эрх баригчдын мэдэл дор сөхөрч гүйцлээ. Халамж хавтгайрч, татвар туйллаа. Та нар үнэхээр “засуулаагүй” юм бол ажлаа хий л дээ.

Ардчилсан намынхаан Ардын намынханы амлалтыг нэх ээ. Амлалтаас нь биелсэн зүйл ер бараг үгүй байна.

Энэ чинь та нарын үндсэн ажил, хариуцлага ярих замаар ажлаа л хий. "Эрдэнэт үйлдвэр гэхэд ямар ч хяналтгүй таван жил болж байна. Тэнд юу болж байгаа бол...!" гээд та нарын ярих хэлэх асуудал их байна.

АН-ын дарга Л.Гантөмөр сөрөг хүчний намын даргын ажлаа хийж чадахгүй юм бол АН-ынхан даргаа ахин солиод, чаддаг мэддэг, намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөх хэн нэгнээ дарга болгоод, ирээдүйгээ хараад, МАН-ыг шахаад ажиллаач ээ...

З.БАЯРАА

Амлалт.мн

Тэр тийм эрхтэй. Том гавьяатай /видео/
Тэр тийм эрхтэй. Том гавьяатай /видео/
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ