Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн "Таван Ш" ажиллагааны Шилэн ажиллагааг хариуцаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрээр "Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас бүх төрийн байгууллагуудад мэдээллээ Цахим хөгжил, харилцаа холбоонйы яаманд илгээж ирэх зургаадугаар сарын 1-ний дотор shilen.gov.mn цахим хуудсанд байршуулсан байхыг үүрэг болгосон.
Энэ хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлдэгчээс 6092 зээлдэгчийнх нь 52.4 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг ил болголоо. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг энэ долоо хоногтоо багтаан оруулна. Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг нээлттэй болгосон. Нийт 120 гаруй төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байдаг. Удахгүй бүгдийг нь ил болгоно" гэлээ.