"Шүүр" ажиллагааны хүрээнд төрийн бүх шатны байгууллага руу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан албан тоот явуулаад байгаа. Ингэхдээ 11 шаардлага дурдаад, тэдгээрийг зөрчиж буй албан тушаалтнуудаа ажлаас чөлөөлөх, чөлөөлсөн тухай тайлангаа ЗГХЭГ-т дөрөвдүгээр сарын 10-ны дотор ирүүлэхийг чиглэл болгоод байгаа юм.
Энэ хугацаа өнөөдөр дуусаж байна.
Өнгөрсөн хугацаанд төрийн албад бужигнаж, мөнөөх 11 шаардлагыг зөрчиж буй олон албан тушаалтнаа халах асуудал далд хэлбэрээр өрнөсөн юм. Хамгийн наад зах нь сонгон шалгаруулалтгүй, түр томилогдсоноос эхлээд өмнө нь шүүхийн шийдвэрээр ял, шийтгэл эдэлж байсан хүмүүсийг ямар нэг ухрах гарцгүйгээр ажлаас чөлөөлөх шаардлагыг тавиад байгаа юм.
Харин ингэснээр төрийн алба хүчгүйдэх, хүнгүйдэх эрсдэл хүлээж буй.
Нийт хэчнээн хүн төрийн албанаас ийн "шүүрдүүлсэн", үлдсэн орон тоог, хүний нөөцийг хэрхэн сэлбэх бодлого баримтлах талаараа харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан даруй мэдээлэх нь зүйтэй болов уу.