МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр, “Хил гааль нээгдсэнтэй холбоотой өргөн хэрэглээний үнэ зарим нь буурч, зарим нь нэмэгдэж байгаа. Тээвэр логистиктой холбоотой зүйлүүд ч гарч байна. Энэ талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцэж тодорхой чиглэлийг сайд нарт нь өгсөн. Үүнтэй холбогдуулж нэгдүгээрт цалин тэтгэвэр нэмэх асуудал. Энэ хүрээнд судлах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Зарим төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ буурах бүрэн боломжтой гэсэн тооцоолол гарсан. Энэ чиглэлээр засгийн газар тодорхой хүрээнд ажиллаж байна” гэв.
Нийтлэсэн огноо:
Д.Тогтохсүрэн: Зарим төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ буурах бүрэн боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.