УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан хуралдаж эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэх юм. Үүнд:
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
·Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
·Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/
·Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
·Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Бусад асуудлыг хэлэлцэнэ.
Amlalt.mn