Айсуй сонгуулийн анир: Хан-Уул дүүрэг /цуврал/
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 0 секунд
Айсуй сонгуулийн анир: Хан-Уул дүүрэг /цуврал/
Нийтлэсэн огноо:

Айсуй сонгуулийн анир: Хан-Уул дүүрэг /цуврал/

2024 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүргээс нэр дэвших сонирхолтой, бас чин хүсэлтэй, одооноос тойргоо “услаж” байж мэдэх “горилогчид” болон Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлж сонгогдсон гишүүд дахин эсэх асуудлыг таамаглаж “Айсуй сонгуулийн анир” буландаа тоймлон хүргэж байна.

Чинбатын Номин - Соёлын сайд тэрбээр “Манай нөхөр л хүнсээ цуглуулдаг. Төрийн ажилд зүтгээд, яг үнэндээ сүүлийн хоёр жил ер гэрийнхээ ажилд оролцохгүй байгаа” гэх үгийг хэлээд байгаа Соёлын сайд Чинбатын Номин энэ дүүрэгт ирэх сонгуульд хүч үзэхээр нэн горилж байгаа бололтой юм. Юун гэрээ санах, хүнсний юм цуглуулахаас мань сайд Хан-уул дүүргээр тойромтгой болсон гэж эх сурвалж бататган өгүүлж байна. Эл дүүргээр явамтгай, уулзалдамтгай, бөөгнүүлэмтгий болсоон гэж байна. Эндээс харвал Соёлын сайд бүсгүй Хан-Уулыг онилсон нь нэгэнт тодорхой байна.

Даваажанцангийн Сарангэрэл - УИХ-д гурав дахиа сууж, гурван удаа сайд хийсэн эл эмэгтэй мөн л дэвших сонирхол дүүрэн, дүүргийн иргэдтэй уулзалт хийгээд байгаа нь харагдаад л байгаа. Ул гэдэг үгээс олж, гурав дахиа сайд болоод гуч хонолгүй ойччихсоноос хойш намынхандаа гомдолтгой, эрх мэдлийнхээ сэнтийг хадгалах бодлогод нэн шамдуу нь хэн бүхэнд харагдах. Намын дарга нь эмэгтэйчүүдийн байгууллагын даргад эс дэмжсэн, ингэхэд нь дэмжигдсэн эмэгтэй эдүгээ Д.Сарангэрэлийн сүүлд хашсан сайдын сэнтийд залагдчихсан. УИХ, Засагт гурвантаа суусан хатагтай Д.Сарангэрэл Хан-Уулдаа дахин дэвших нэн хүсэлтэйг намын нь нөхөд болоод Хан-Уулчуудын хүсэл сэдэл мэдэх биз ээ.

Ганибалын Амартүвшин - Эл ганган залуу УИХ-д сууснаас хойш огт гангарч чадсангүй. Улс төрийн агуулгаараа шүү. Гучин гурван тэрбумын асуудлаар анхнаасаа ээрэгдсэн, хорин оноос хойш. Одоо ч Хөгжлийн банкны асуудлаар тайлбар өгөөд шүүх хуралд суугаастай байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар мань эр ирэх сонгуульд нэр дэвшихгүй, ер нь цаашдаа улс төрөөс хол байх бодолтой гэж байгаа ч 33 тэрбумын энэ тэр асуудлаа хууль шүүхээс “зэмгүй” салахыг бодож байгаа бол улс төрөөс ч нэг их холдохгүй л болов уу. Гэхдээ тэр хаана ч нэр дэвшсэн хэдийнэ сонгогчдын хувьд хар маягийн тамгатай болчихсон байх аа даа.

Жуковын Алдаржавхлан - Машид намуун, байгаа байхгүй нь эс мэдэгдэх шахуу тэрбээр сүүлийн үед энд тэнд сууж, телевизээр яриад байх болж. Нүүр нь шингэрээд, амаргүй мэс заслыг давсан дуулдсан. Эл залуу өмнө сонгуульд дэвшээд унасан, энэ удаа даагаа нэхэхээр зоримог шийдэлтэй байгаа нь харагдаж байна. Дүүргийн дарга хийсэн он жилүүдэд нэр алдар, сүр жавхлан нэг их үзүүлээгүй, ажлын хувьд ч, агуулга хэлбэрийн тухайтад ч дүүргээ сайн мэдэх хүн. Ирэх сонгуульд чамгүй хүчтэй өрсөлдөгч нэгэн байна байх. Гэхдээ намынхаа шугамаар дүүргийнхэнээ, тойрог хорооныхоо учир луужинг гаргасан болоод ингэж дэвших эрмэлзэл үзүүлэн яваа нь ойлгомжтой.

Тогтмолын Мөнхсайхан –Махны захын эзний хүү энэ залуу Хан-Уулын дэнж дэвсгээр морь хантайраатай байгаад, хачин зүтгүү байгааг хүмүүс мэдээлээд л байна. Эмч хүний хувьд дүүрэг хороогоор орж, иргэдэд үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд чухамхүү итгэлтэйгээр мэтгэж байгааг намын ажилтнууд, дүүрэг хорооныхон яриад л байна. “Хүчит шонхор” гээд малын махны маш том арилжааны, ченжийн уулзвар болсон газрын эзэн энэ залуу Эрүүл мэндийн сайдаар ажилласан, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Амбиц ихтэй, хадгаламж арвинтай, ханагар их бэл нь эрхгүй л УИХ-ын гишүүн болоо гээд түлхээд байгаа бололтой юм, янз нь. Д.Сарангэрэл сайдтайгаа сайнгүй л гэлцэгдэх, энэ хоёр хүн ингээд нэг тойрогт шагай наадаж яваа л байх даа.

Тогмидын Доржханд - Зүүн Ази чигийн зүстэй гээд л цахимаар хүмүүс гоочлох энэ залуу нэгэнт улс төрд чухал хүн болжээ. Хүн нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ, 152 гишүүнтэй болох нь зүй гээд явж байгаа. Энэ хүн бол өөрийгөө УИХ-ын гишүүнээр дахин бат тооцсон, бүр бүлэгтэй болно гэж бодож яваа хүн. Оргүй ч биш байх. Нэг үгээр хэлбэл Хан-Уулын нэг суудал энэ хүнд “эчнээ” оччихсон юм байх аа даа. Гэвч цагийн юм цагтаа, амаргүй л дээ.

Банзрагчийн Түвшин - Хан-Уулаас хоёр ч билүү дээ, Нийслэлийн хуралд сонгогдоод, хорин онд УИХ-д үзээд бараагүй. Няхуур, санхүүчин энэ залуу даагаа нэхэх нь тодорхой биз. Хал бал багатай, намуухан товариш харагддаг. Банк бус болон санхүүгийн бизнестэй энэ хүн. Эдүгээ Ерөнхий сайд банк бусын хуулийг их ярьж байгаа, энэ чиглэлийнхэнд хатуулаг л байхаар харагдаад байгаа. Хан-Уулд энэ залуу УИХ-д АН-аас нэр дэвшихийг зорьж байгаа нь тодорхой биз.

Чадраабалын Өнөрбаяр - Ардчилсан намын генсек, муугүй хуульч гэгддэг энэ залуу дахин дэвших нь тодорхой байх аа. Улс төрийн үйл явдлуудад, зарчмын байр сууриудад маш идэвхтэй оролцож байна. С.Эрдэнэ талаа баримтлагч харагддаг. Ардчилсан нам дотроо шинэ хуваарлилт хийж эхлэх юм гэсэн. Ч.Өнөрбаяр АН-ын генсек дахин болох магадлалтай гэгдэж байгаа. Хан-уулд энэ хэрээр “үзэх” магадлал өндөрсөх болов уу.

Б.БАЯР

Амлалт.мн

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэж байна
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэж байна
 
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов

ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсжээ

Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно

Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно

“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ

“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ

Тавантолгойн метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил урагшилсаар байна

Тавантолгойн метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил урагшилсаар байна

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна

УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа

УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа

УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа

Аутизмтэй хүүхдүүдэд тохирсон сургалтын орчинг бүрдүүлэх олон нийтийн санал асуулгад дэмжиж оролцоорой

Аутизмтэй хүүхдүүдэд тохирсон сургалтын орчинг бүрдүүлэх олон нийтийн санал асуулгад дэмжиж оролцоорой

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах багтаамж 40 хувиар нэмэгдэнэ

Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах багтаамж 40 хувиар нэмэгдэнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 гомдол, хүсэлт, иржээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 гомдол, хүсэлт, иржээ

Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна

Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна

Э.Даариймаа охин  “Зуун буудалт даам“-ын Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа охин “Зуун буудалт даам“-ын Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга боллоо

“Бод малын эмнэлэг” байгуулах төслийн багийнхантай санал солилцов

“Бод малын эмнэлэг” байгуулах төслийн багийнхантай санал солилцов

Сэтгүүлч Т.Цолмонсайхан гардан тулааны Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

Сэтгүүлч Т.Цолмонсайхан гардан тулааны Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

Х.Баасанжаргал: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргүүлэн татаж, засаж сайжруулах шаардлагатай гэвэл хууль санаачлагч Засгийн газарт хандах нь зөв

Х.Баасанжаргал: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргүүлэн татаж, засаж сайжруулах шаардлагатай гэвэл хууль санаачлагч Засгийн газарт хандах нь зөв

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Робот мэс заслын хүний нөөцөө эх орондоо бэлтгэх тогтолцоо бүрдлээ

Робот мэс заслын хүний нөөцөө эх орондоо бэлтгэх тогтолцоо бүрдлээ

Хүүхдийн диабетийн шинэ тохиолдол нэмэгдэж байна

Хүүхдийн диабетийн шинэ тохиолдол нэмэгдэж байна

Алслагдсан бүсийн айлууд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхолтой байна

Алслагдсан бүсийн айлууд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхолтой байна

НИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзлаа

НИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзлаа

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ

Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ

Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ

Нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ

Нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ