Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улс дөрөвдүгээр сарын 28-нд "Гэрэгэ" бондын төлбөрт 369 сая ам.долларыг шилжүүлсэн. Үүний дараа валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь Монгол Улсын валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрээд байв. Үүнээс бондын төлбөрийг шилжүүлсний дараа 3.7 тэрбум ам.доллар болсон.
Валютын зах зээл тогтворжсон гэж үзэж байна" гэлээ.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар биржээр арилжаалагдсан нүүрсийг хилээр тусгай гарцаар гаргадаг байхаар шийдвэрлэжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын мэдээллээр манай улс 19 сая тонн нүүрс экспортлоод байна.
Amlalt.mn