Хариуцлага тооцож чаддаг, эх оронч “төлөгнүүдээс” суралц, Монголчуудаа!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 15 секунд
Хариуцлага тооцож чаддаг, эх оронч “төлөгнүүдээс” суралц, Монголчуудаа!
Нийтлэсэн огноо:

Хариуцлага тооцож чаддаг, эх оронч “төлөгнүүдээс” суралц, Монголчуудаа!

Монголчуудын маань илүү үзэх сэтгэлгээ төгс хөгжсөн улс даа. Айлын хүүхэд ийм сүрхий, тэднийх тийм лут, эднийх ийм анхитай, арчаатай айл гэж ирээд л нэгнээ илүү үзэх, бусдыг сэртэнтэх нь төгөлдөр хүмүүс. Сайн яваад, илүү байгаад ийм аяс маягтай хандах атлаа бусдын илүү сайн жишээнд ерөөсөө суралцахгүй байгаа л ард түмэн. Нэн ялангуяа хариуцлага, сахилга бат, зарчим, ёс зүйн алдагдлаараа энэ дэлхийд нэн тэргүүн эгнээнд багтах байх.

Эрх мэдэлт төрийн түшээд нь бүх ард түмний боломжуудыг хуу тоносоор байхад ер хариуцлага ярихгүй, тууштай нэхэл байдаггүй, хулгайч луйварчдаа дээрээ удаа дараа залсаар, халамжийн хайрганд нүдүүлсээр суугаа сонин сэтгэлгээтнүүд.

Одоо монголчууд минь сэрж сэхээрэх сэн дээ. Амьдралын чанараа дээшлүүлж, хариуцлага сахилга батыг чинадлан, ертөнц дэлхийн тогтоосон хэм хэмжээнд дөхөж, ухаант ард түмний ёсоор амьдарцгаах сан даа. Монголчууд минь айлын хүүхдүүд үнэхээр арчаатай байна аа.

Вьетнам хөгжиж байгаа орон. Энэ улс, энэ ард түмэн, ковидын үеэр тусгай үүргийн онгоцны нислэгт багтаахаар иргэдээс 7,4 сая доллар авлигадсан Эрүүл мэндийн болон Гадаад хэргийн дэд сайд нар тэргүүтэй 25 төрийн өндөр албан тушаалтнууддаа хариуцлага тооцож, долоон жилээс дээш бүх насаар нь хорих хүртэл ял өгөөд явуулж байна.

Шударга ёс, зарчим, хууль шүүх ингэж төгс ажиллаж байна. Нийт 54 хүнд ял оноож. Манай монголчуудын төлөг хэмээн доромжилдог вьетнамчууд ийм хэмжээний ёс зүй, зарчим, шударга ёс, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж, амьдарч байна. Улс орон нь өдөр тутам хөгжиж байгаа.

Мөдхөн Тайвань, Сингапурын түвшинд очих зорилттой ажиллаж байгаа. Айл бүр нь үйлдвэрлэгч. Хүн бүр нь хөдөлмөрч. Вьетнам мөдхөн супер улс болно. Болж ч байгаа. Гэтэл манайхан, монголчууд минь өөрсдийгөө харцгаа. УИХ, Засгийн газрын гишүүд, түшээд нь, тэр тусмаа төрийн өндөр дээд тушаалд удагсад нь төрийн иргэддээ үзүүлж байгаа бүх боломжийг тононо.

ЖДҮ, Концесс, Хөгжлийн банк, Нүүрсний ордууд, улсын үйлдвэрүүд бүгдийг нь улстөрчид нь тоночихсон. Ямар ч хариуцлага тооцдоггүй. Улсаараа ядуу.

Эрхгүй л далан сая малынхаа буянд өлбөрөхгүй байгаа. Хууль цааз, ёс суртахуун нооль болсон ард түмэн даяар нэг найр наадам хийн аж төрцгөөж байна.

Монголчуудаа “төлөгнүүдээс” суралц аа. Тэдний зарчим, ёс суртахуун, хууль цааз биелүүлэгч, эх оронч, иргэнч үзэл санаанаас зүгээр л үг дуугүй суралц. Монголчууд бид ковидын үеийн замбараагүй, хяналтгүй мөнгө хөрөнгөөр туйлагсдыг тайлагнуулаагүй, хянаагүй, хариуцлага тооцоогүй.

Нэг иргэнд найман саяын эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна гэж Эрүүл мэндийн яамаараа “орилолдоод” байсан нь, эцэстээ үнэн нь, нэг иргэнд нэжгээд зуу гаранхан мянган төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн өртөгтэй болох нь мэдэгдсэн шүү дээ. Монголчуудаа ковидын үеийн хөрөнгө мөнгөний шамшигдууллыг, хий хуудууг нэхэж хариуцлага тооцъё.

Боловсролын зээлийн сангийн мөнгийг бүрэн төлүүлцгээе. Нүүрсний дөчийн дөчин их наядын хулгайчийг олуулж, хариуцлага тооцуулъя. Хүчээ нэгтгэе хэмээн хүчээ нэгтгэж удаа дараа жаран хэдэн суудал парламентад авсан Монгол Ардын намаас энэ бүх хариуцлагыг нэхье.

Энэ бүх хулгай луйврын сэжим сүүлийг Ардын нам олох ёстой. Эдэнд бүх бяр, бүх хууль хүчнийхэн байна. Юу нь болохгүй байгаагаа өөрсдөө ярьцгааг. Нам төрийг хослон баригч Д.Амарбаясгалан нь ярих хэрэгтэй. Яагаад энэ бүх булхай луйврыг илрүүлж, ард түмний алдагдсан боломжийг нөхүүлэхгүй байна вэ гэдгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар нь ярих хэрэгтэй.

Тэднээс хариуцлага нэхье. Вьетнамчууд 7,4 сая доллар буюу монгол мөнгөөр гучаад тэрбум төгрөг “идсэн” хүмүүстээ бүх насаар нь хорих ял оноож.

Харин монголчууд дөчин их наяд төгрөг “идсэн” хулгайчдаа ер олохыг нэхэхгүй, шаардахгүй байгаа нь хачин гэхэд хачин. Монголчуудаа хариуцлага тооцож чаддаг, эх оронч “төлөгнүүдээс” суралц!

Б.БАЯР

Amlalt.mn

Хэнтий аймгийн Цагдаагийн дарга Д.Батхүү Хөвсгөлийн хээр морийг хашаанаас гаргаж наадмаа будилуулжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ