Найман ишигний гэх хэргийг шүүж байгаа шүүгчдээр нүүрсний хулгайн хэргийг шийдүүлье гэж ард түмэн хэлж, захиалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 46 секунд
Найман ишигний гэх хэргийг шүүж байгаа шүүгчдээр нүүрсний хулгайн хэргийг шийдүүлье гэж ард түмэн хэлж, захиалж байна
Нийтлэсэн огноо:

Найман ишигний гэх хэргийг шүүж байгаа шүүгчдээр нүүрсний хулгайн хэргийг шийдүүлье гэж ард түмэн хэлж, захиалж байна

Эрэн сурвалжлагч Н.Өнөрцэцэгийн үйлдлийг янз бүрээр бичиж, ярьж байна. Найман ишигний гэх, хэрэг дээрээ тавин ямааны хулуу бололтой хэргийг анх нийгэмд гаргаж тавьснаараа тэр хүн гавьяатай. Эрэн сурвалжлагч ингэж асуудлыг гаргаж тавьж, нийгмийг сэрээж, хэлэлцүүлэг болгож, нийгмээрээ, бултаараа асуудлаа шийддэг байх ёстой. Энэ агуулгаараа Нарангийн Өнөрцэцэг нийгэмд, яг өнөөдөртөө жинхэнэ шүгэл үлээгч байгаа. Үүнийг үгүйсгэх хэрэггүй. Гэвч тэрбээр бүгдийн адил нэгэн хүн бөгөөд төгс төгөлдрийг бүрэн агуулаагүй. Гэхдээ л өнөөдрийн энэ бурангуй, харалган тэгш бус, шударга бус, харанхуй цаг үеийн нийгмийн болох бүтэхгүйг уудлагч нэгэн дууч гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй.

Түүнийг ямааны хэрэгт холбогдогсдын хүүхдийг нийгэмд үзүүлэв, шоудлаа, нинжин бус, хүүхдийн ирээдүйг бодсонгүй энэ тэр гээд мундахгүй шүүмжилж байна. Хүний эрх, бусад хөгжсөн нийгмийн эрх зүйн агуулгаар шүүмжлэлүүд ортойд эргэлзээгүй. Гэхдээ дөчин их наядын нүүрсний хулгайтай, бүх эрх мэдэлтнүүд нь нийгмийнхээ бүх боломжийг хулгайлан тонож, ял завшиж, наадам хэсэн данайж яваа энэ нийгэмд тийм “энхрий”, “нандин” агуулгатай шүүмжлэлүүд тань үнэхээр хээнцэрдэж байна. Хэтэрхий “гоё” өнцөгтэй байна. Тэгж л их Н.Өнөрцэцэгээс болох бүтэхгүйг хараад байгаа юм бол нийгмээрээ дөчийн дөчин их наядын нүүрсний хулгайчийг олуулахаар тэмц л дээ, ард түмээн.

Энэ хулгайнхаа араас ард түмнээрээ, бултаараа мөшгөж эдийн засгийн хохирол, хүн бүрийн боломжоосоо тоногдсоны хохирлыг төлүүлж, тэгш бусын ялзрал, шударга бусын туйл болсон увайгүй мангасуудаа олж цээрлүүл л дээ. Н.Өнөрцэцэгийг шүүмжилж болноо. Гэхдээ эхлээд энэ нийгэмд ямар хулгай, тонуул хэрхэн их хохиролтойг ялгаж, нийтлэг эрх ашигт илүү их халдсан хохирлоо л илүү нэхэж баймаар байна, ард түмээн. Найман ишигний гэгдэгч хэргийг өчигдөр задалчихлаа. Үүнээс үүдээд, хүүхдийн асран хамгаалагч, цагаадсан байсан нэг хөгшин яллагдахаар, хэрэг хийгсэд ч илүү ял авах магадлалтай болчихлоо гэж хуулийн чигийнхэн ам нэгтэй бичиж, ярьж байна. Шүүхийнхэн ч үүнийг тооцож байх шиг байна. Ингээд удахгүй Н.Өнөрцэцэг тэр айлд илүү гай дуудлаа гэдэг асуудал босож ирэхээр шинжтэй болчих шиг боллоо.

Н.Өнөрцэцэгийн тэр айлыг бүтэн болгочих гэсэн, асуудлыг аятай шийдүүлэх гэсэн сэтгэл тэмүүлэл ийм маягийн гохонд орж мэдэхээр болчих шиг боллоо. Үүнийг Н.Өнөрцэцэг сэтгүүлч тооцож, илүү ширхэглэг ажиллах хэрэгтэй байх. Сэтгүүлч чигийн ажилтай олон хүн Н.Өнөрцэцэгийг буруутгаж байгаа харагдах. Тэдэнд хэлэхэд, зөв ч бай, буруу ч бай, эхлээд Н.Өнөрцэцэг шиг асуудлыг гаргаж тавигч бай, нийгэмд дэлхэн хүргэгч, чадагч бай гэж сануулмаар байна. Н. Өнөрцэцэг Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан гээд олон асуудлын араас тууштай явж, нийгмийн хохирлыг төлүүлж, бишгүй эх оронч ажилласныг санах хэрэгтэй. Өнчин ишигний хулгайч ч ял авах ёстой. Үнэн.

Сэтэрхий зүү хулгайлсан ч яллагдах учиртай. Арга байхгүй. Тавин ямаа гэдэг нь өнөөдрийн ханшаар 5-10 саяын л өртөгтэй. Ийм хохирол учруулагсад хоёр гаруй жилийн ял аваад, одоо цаашаа ял нь нэмэгдэх нь шиг байна. Эрүүгийн хуулиа чангаруулж, шударга ёс ярьсан УИХ-ын мэргэдээ, та бүхэн энэ бүхнийг харж байгаа биз ээ. Улс эх орныхоо баялаг, нийтийнхээ хөрөнгөөс дөчин их наядыг хулгайлсан хулгайчууд чинь зүв зүгээр яваад, эзэн холбогдогчгүй энэ хэрэгт л нийгмээрээ анхаарлаа хандуулж, яг л Н.Өнөрцэцэгийг шүүмжлээд байгаа шигээ, найман ишигний гэх хэргийг нүдээ бүлтэртэл харан ярьж байгаа шигээ нүүрсний хулгайг ярьцгаа. Асуудлыг Н.Өнөрцэцэг шиг гаргаж тавь. Ярь, шаард, эр, мөшгө, ол.

Авлигатай тэмцэхийн З.Дашдаваа, Цагдаагийн Ж.Болд, Шүүхийн Д.Ганзориг, Прокурорын Б.Жаргалсайхан нарыг бүлтэлзтэл шахаж, нүүрсний хулгайчдыг олуулах хэрэгтэй. Энэ дөрвөн хүн энэ намар нүүрсний хулгайчийг эс олж чадвал үтэр түргэн ажлаа өгөх хэрэгтэй. Чаддагт нь өгсөн нь Монголд өлзийтэй. Ингэж байж л Монгол урагшилна. Үгүй аваас улам доройтно. Найман ишигний гэх хэргийг шүүж байгаа шүүгчдээр нүүрсний хэргийн асуудлыг шийдүүлье гэж ард түмэн хэлж, захиалж байна. Энэ туйлын зөв. Тэд шударга шүүгчид байна. Х.Нямбаатар сайдын нутгийн шүүгчдээр нүүрсний хулгайг хийгсдийг яллуулъя. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нүүрсний хулгайчийг мөшгөж, найман ишигнийхээс илүү ард түмнийг хохироосон хэрэгт сэтгүүлчдээ манлайл. Цүүцлэн ор.

Б. БАЯР

Amlalt.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар мэдээлэл хийв

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ