Хүний амь хэлээд байна, хотоо, улсаа удирд аа, эрх баригчид аа, хотын дарга нараа...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 58 секунд
Хүний амь хэлээд байна, хотоо, улсаа удирд аа, эрх баригчид аа, хотын дарга нараа...
Нийтлэсэн огноо:

Хүний амь хэлээд байна, хотоо, улсаа удирд аа, эрх баригчид аа, хотын дарга нараа...

Дөрвөн хүний амь авч, өчнөөн хүний эд хөрөнгө сүйтгэсэн энэ үер хэлж ирсэн. Сануулж ирсэн. Сарын өмнө, наадмын өмнө сануулгаа өгсөн. Монголын дарга нар ханцуй шамлан, харамсаж халаглан үерийн голомтоор хэд алхсанаас өөрөөр юу ч хийсэнгүй гэхэд болно.

Наадмын өмнө яав, үер болсон, Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган болсон, гаднын өндөр дээд зочид ирсэн, бүх ард түмнээрээ, нийслэлээрээ зам дээрээ гацаж, уур цахал болсон. Наадам гэдэг бүхнийг мартуулахын цэнгэл болоод, бүгдээр эх орноороо тарж одсон. Эдүгээ ч таран одоцгоосон, наадамласаар.

Харин хэлээд, сануулаад байсан үер том багаар үргэлжилж, уржигдар дөрвөн хүний амийг авлаа. Ийм харалган удирдагчид гэж байх уу. Д.Сумъяабазарыг өмөөрөх төлөв их харагдах.

Гучин жилийн гажуудал шүү гээд л. Тэр нь үнэн. Нийслэлд тийм л элэггүй, авлигачид удирдан 30 жил болоод, энэ хотыг Улаанбаатар бус, ухнанбаатар болгосныг ард түмэн зовлонгоороо харж, мэдэрч байна.

Д.Сумъяабазар энэ бүхэнтэй тэмцэх гэж, ажил хийх гэж, иргэдээ ингэж тамлахгүй гэж томилогдоо биз дээ. Нийслэлийн Иргэдийн хурал нь тэгж ам тангаргийг нь авч, УИХ-ын гишүүн болчихсон байсан улсын аварга Д.Сумъяабазарыг хотын дарга болгосон. Гучин жилийн гажуудал нь үнээн. Гучин жилийн гажуудлаа Д.Сумъяабазарыг засахаас эхлэх ёстой. Хариуцлага тооцож, халж эхлэх ёстой.

Нийслэлийн хурлын дөчин таван “амьсгаа” томилсон энэ хүнээ ажиллуулж чадахгүй юм бол, ажилладгийг нь олж тавихаас ажил, хариуцлага нэхэгдэх ёстой.

Ж.Батбаясгалан гэдэг нөхөр үүнийг хийх ёстой. Алтайн наадамд алхаж явна билээ шүү дээ. Ажлаа хий л дээ. Б.Сүхбаатар гээд хот байгуулалт, дэд бүтцийн хороо ахлагчаа дагуулаад наадамлаад явж байна лээ шүү дээ.

Тэр Б.Сүхбаатар нь ажлаа хий л дээ. Д.Сумъяабазартайгаа ажилла л даа. Баянзүрхээс сонгогдсон их улс төрч Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар нь ажилла л даа. Далан барина гэж амлацгаасан улс шиг байна лээ. Даланг ард түмэн бариад, чадах ядахаараа зүтгээд, манай хот элсэн ууттай далангаар бүрэгдчихсэн, эзлэгдсэн хотын дайчдын хориглолт шиг л байгаа шүү дээ. Даан ч дээ гэмээр.

Үер болохоор дарга нар нь хөмсгөө атиралдуулж алхан, зураг заан, нэг л их ажил шийдлийн дүр үзүүлэвч, хэрэг дээрээ юу ч хийхгүй байна. Хэвлэлд ярилцлага өгөхдөө нөхцөл байдал амаргүй байна, бид ажиллаж байна, төлөвлөж байна гэцгээн газрын зураг дэлгээ сүртэй зургаа сошиалд оруулцгаах юм.

Угтаа дарга нар гудамжаар явж ингэ тэг гэж заавар өгөх биш, мэргэжлийн инженерүүдийн гаргасан төлөвлөгөөг та дарга нар хэрэгжүүлэх ёстой. Дэлхийн жишиг ч тийм. Манай инженерүүд бардаггүй юм бол хотын үер усны асуудлуудыг шийддэг бусад улс орны усны мэргэжилтэн хүмүүсийг урьж ажиллуулаач ээ.

Ингээд хэсэгхэн л орсон борооны үерт иргэд дөрөв дөрвөөр нь сор залаад суугаад байх юм уу. Монголын дарга нар ич, төрөөс зайл. Ингэж ард түмнийхээ амиар суудалд суу гэж та нарыг залаагүй байх.

Энэ ард түмнээ дэндүү басамжлан дээрэлхэж, хариуцлагагүйгээр энэ улс, хотыг удирдаж байгаадаа яагаад ичдэггүй юм бэ. Та нарын нэг нь ч дөрвөн иргэний амийг алдсаны төлөө хариуцлага хүлээж, огцорч чадахгүй байна шүү дээ. Үнэн байдал нь ийм. Үйлийн үр гэж байдаг гэдэг. Үйлийн үр эрх баригчид, төр засгийг, хотыг толгойлогчдод ирэх нь тодорхой биз ээ. Энэ хотыг, улсыг удирдаж чадахгүй байгаа чинь тодорхой байна.

Үүнийг хүний амь хэлээд байна. Хотоо, улсаа удирд аа, эрх баригчид аа, хотын дарга нар аа, Д.Сумъяабазар аа, Ж.Батбаясгалаан.

Б.БАЯР

Amlalt.mn

Монгол Улсын ЗГ, АНУ-ын ЗГ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны зураглалд гарын үсэг зурав

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ