Манай Засгийн газар “Орона майнинг”-тай хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэх гэж байгаа. Үүнийгээ нэн шамдах хэрэгтэй. Хүн төрөлхтний оргил хөгжил иргэншилтэй Франц шүү дээ. Иргэншсэн, хөгжсөн улс бүхний хөгжлийн эхэнд эрчим хүч байна. Эрчим хүчний үнэмлэхүй тэжээл уран. Энэ тэжээл нь манайд байж байна шүү дээ. Зэргэлдээ Казахстанд, “Орона” манайтай адил л хорин жилийн өмнө орсон, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Өнөөдөр дэлхийн ураны тэргүүлэх тоглогч болон ноёлж байна. Үр дүн нь хөгжил.
Казахстан эзэнгүй тал дээр их нийслэлээ хэдхэн жилд бариад сүндэрлүүлсэн эдийн засагтай болчихсон шүү дээ. Бид Хархорумаа барих гээд байгаа. Энэ бол уранаараа уран тоглосны гавьяа. Гэтэл бид дөрвөн хөлтэй ишиг, иш мухаргүй төөрөгдөлтэй, бүдүүлэг муйхар, хөгжил гацаасан “эх орончдынхоо” балгаар дөрвөн уулынхаа дунд утаандаа живсээр сууна. Ингэх ёсгүй юм. Хөгжих, урагшлах учиртай юм.
Дорно, өрнөгүй нэн түншилж, дөрөө даах эдийн засагтай болъё оо, монголчууд аа! Уранаараа уран тоглоё, эх орончид оо! Ураны эрчим хүчтэй болъё, үйлдвэрлэлээ тэтгэе!
Б.Баяр