УИХ-ын ЕНБД Б.Баасандоржийг чөлөөлж, чаддаг хүнд нь энэ ажлыг шилжүүлье Д.Амарбаясгалан даргаа...
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 12 секунд
УИХ-ын ЕНБД Б.Баасандоржийг чөлөөлж, чаддаг хүнд нь энэ ажлыг шилжүүлье Д.Амарбаясгалан даргаа...
Нийтлэсэн огноо:

УИХ-ын ЕНБД Б.Баасандоржийг чөлөөлж, чаддаг хүнд нь энэ ажлыг шилжүүлье Д.Амарбаясгалан даргаа...

2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүнтэй УИХ бүрэлдэж, МАН олонхи болсноор МАН-ын ЕНБД-аар ажиллаж байсан Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар сонгогдсон.

Д.Амарбаясгалан ажлаа авсны дараа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2023 оноос одоог хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажилаж байсан Б.Баасандоржийг томилсон.

Б.Баасандоржийн хувьд өмнө нь 2018-2020 онд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, 2020-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2022-2023 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргаар ажилаж байгаад МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болоход нь 2023 оноос ЗГХЭГ-ын Дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга болсон.

Харамсалтай нь Б.Баасандорж өнгөрсөн хугацаанд шинээр байгуулагдсан Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг ч дорвитой удирдаж “чадаагүй”.

Засгийн газар “5Ш” ажиллагааг зохион байгуулахаа нийтэд зарлаж, үүний ШҮҮР ажиллагааг нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удирдаж, түүний дор ажлын хэсэгт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж ажилласан ч харамсалтай нь олигтой үр дүнд хүрч чадаагүй.

Мөн дээр нь Б.Баасандорж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа энэ салбарыг татан буулгах ажлыг “гардан” хэрэгжүүлсэн нэгэн. Үүний үр дүнд мэргэжлийн хяналтын үүргийг салбар яамд гүйцэтгэх болсон гэх ч үнэндээ улс орны хэмжээнд бүх шатны хяналтын үйл ажиллагаа бүрэн алдагдаж, Засаг төрийн хэмжээнд эргээд “Мэргэжлийн хяналтын газартай” дүйцэхүйц институци дахин байгуулах ажлыг яриад эхэлсэн нь нууц биш. /ЭНЭ талаар энд дарж уншина уу https://ergelt.mn/news/44/single/43724 /

Үүгээр зогсохгүй 21-р зуун буюу цахим эрэн зууны энэ цаг үед парламентын 126 гишүүн цахим хэрэгслээрээ саналаа өгч чадахгүй байдалд хүрч, саналыг нь гараар тоолох тухай ярьж олны элэг доог болсон.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас УИХ-ын ЕНБД Б.Баасандоржид хандан 2024 оны 11 сарын 11-ны өдөр гарган өгсөн УИХ-03/5362 тоот албан хүсэлтээр 2024 оны 11 сарын 08-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл дагалдуулан өргөн барьсан хуулиудын төслийн хэлэлуүүлэг, санал хураалтын дүрс, санал хураах үеийн танхимын дүрсийн цаасан тэмдэглэлийн хамт хуулбарлан ирүүлэхийг хүссэн байдаг.

Эл албан бичгийн хариу болгож 2024 оны 12 сарын 02-ны өдөр УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандан албан бус байдлаар буюу албан бичгээр бус гишүүний туслахад дамжуулах байдлаар УИХ-ын чуулган дэлгэрэнгүй тэмдэглэлийг гаргаж өгсөн байдаг. Уг тэмдэглэлд гишүүдийн ирцийн мэдээлэл, санал өгсөн байдал, дэмжсэн татгалзсан гишүүдийн жагсаалт байхгүй байсан учраас Б.Энхбаяр гишүүн түүнд хандан дахин ШААРДЛАГА хүргүүлсэн байдаг.

УИХ-ын ЕНБД гэдэг бол УИХ-ын даргын хамгийн ойрын зөвлөх, түүнд хурал даргалах үйл ажиллагаа явуулахад нь хууль эрх зүйн бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй албан тушаалтан. Гэтэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаар, чуулган таслалгүй хуралдаа суусан гишүүдийг “урдуур суулгаж шагнана” гэж хэлүүлж байдаг УИХ-ын ЕНБД гэж байж болох уу гэдгийг та анхаарна биз.

Бас дээр нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлсэнчлэн “УИХ-ын дарга бол УИХ-ын хуралдаан даргалагч болохоос УИХ-ын гишүүдийн дарга нь бол биш. УИХ-ын гишүүдийг ийм хууль бич, санаачил, ийм хуульд битгий оролц гэдэг этгээд бүр биш. УИХ дээр байгуулагдсан 60 гаруй Ажлын хэсэг нь УИХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох Байнгын хороодыг дотоодод нь хүчгүйдүүлэх, Засгийн газар ба парламентыг бодлогын зохиомол зөрчилд оруулах чиглэл рүү түлхэж байна. Надтай ярилгүй 7 ажлын хэсэгт оруулсан атлаа сүүлийн 8 жил ярьж, судалгаа хийж, хуулийн төслийг нь боловсруулсан Төрийн өмч, төрийн өмчийн компаний реформын ажлын хэсэгт оруулдаггүй. УИХ бол нэг даргын тушаал, дохио зангаагаар ажилладаг байгууллага биш. Ард түмэн гэдэг ганц даргатай төлөөллийн дээд байгууллага” гэж хэлсэн нь УИХ-ын Тамгын газар, түүнийг даргалж байгаа УИХ-ын ЕНБД Б.Баасандорж удаа дараа ажлаа хийж чадахгүй байгаагийн тод илэрхийлэл гэж харж болно.

Ингэж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг, ажилдаа ахиц дэвшил авчирдаггүй, асуудлыг аргацааж өнгөрүүлдэг, Монгол Улсын Үндсэн хуулиар заагдсан ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийг үл хүндэтгэдэг байдал гаргаж буй УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь эрхэм УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таны хурал даргалах үйл ажиллагаанд нэмэр болох төдийгүй Монгол Улсын парламентын засаглалын хөгжилд зохих дэмшил болно гэж үзэж байна.

Ц.Мөнх

Amlalt.mn

“Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал өгөх” үйлчилгээг цахимаар авдаг боллоо

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ