Шударга ёсны “сүүдэрт нуугдсан” төр
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 44 секунд
Шударга ёсны “сүүдэрт нуугдсан” төр
Нийтлэсэн огноо:

Шударга ёсны “сүүдэрт нуугдсан” төр

Нийгмийн үндсэн тулгуур багана болсон шударга ёс өнөөдөр манай нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байна. Ардчилсан нийгэмд шударга ёс бол хуулийн өмнө бүх иргэн эрх тэгш байх зарчим бөгөөд үнэн, хариуцлага, ёс суртахуун дээр тогтдог. Гэвч манайд энэ үнэт зүйлс алдагдаж, ардчилал нь зөвхөн дүр эсгэх хэрэгсэл болон хувирчээ.

Үндсэн хууль болон бусад органик хуулиудад шударга ёсыг тунхаглан бичсэн байдаг ч бодит амьдрал дээр энэ нь цаасан дээрх үг төдий л үлдэх болсон. Үнэнийг гуйвуулж, хариуцлагаас зугтаж буй албан тушаалтнуудыг хууль, шүүхийн байгууллага нь ил цагаан хаацайлдаг болсон нь иргэдийн шударга ёсны талаарх итгэлийг үндсээр нь ганхуулж байна.

Сонгуулийн үеэр “шударга ёс тогтооно” гэж амлаж гарч ирдэг нэр дэвшигчид эрх мэдэлд хүрэнгүүтээ амлалтаа мартаж, бүр амласныхаа эсрэг ажиллах нь бараг хэвийн үзэгдэл мэт болов. Энэ байдал нь төрийн нэр хүндийг унагаж, иргэдийн улс төр, сонгуульд оролцох идэвх буурахад хүргэж байна.

Шударга ёс ярьж гарч ирсэн улстөрчид өөрсдөө давхар стандарт тогтоож, хууль дүрмийг зөвхөн энгийн иргэдэд хамаатай мэт ойлголтыг бий болгож буй нь тун аюултай. Ардчилал бол иргэдийн эрх чөлөөний баталгаа хэдий ч “Дүр эсгэсэн ардчилал нь дарангуйллаас ч хор хөнөөлтэй” гэдэг нь өнөөдөр улам бүр тодорч байна.

Шударга бус тогтолцоо нь зөвхөн нийгэм улс төрийн орчинд бус эдийн засаг, бизнесийн салбарт ч хорт нөлөө үзүүлж байна. Төрийн тендер, худалдан авалт гэх мэт томоохон боломжууд зөвхөн дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн компаниудад зориулагдаж, “цүнх баригчид”, ар өвөрт нь гүйгсэд л төрөөс ажил авдаг болсон. Хуулийн дагуу шалгаруулалт явуулж, чадварлаг гүйцэтгэл хийх ёстой тендерүүд халтуурын чанартай, зардлаа хэд нугалсан, үр ашиггүй ажил болон хувирч байна. Тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгө “салхинд хийсэж” байна гэсэн үг.

Ардчилалын гол илэрхийлэл болсон шударга өрсөлдөөн, төрөөс хараат бус зах зээлийн зарчим устаж, бүх зүйл “дарга”-аас хамааралтай болох хандлага газар авчээ. Татварын орлогоор төсөв бүрдүүлдэг томоохон хувийн хэвшлийн байгууллагууд хүртэл “даргатайгаа зөвшилцөнө”, “даргыг дэмжинэ” гэх уур амьсгалыг түгээж буй нь эрүүл нийгмийн шинж биш юм.

Энэ бол иргэншсэн, хуульд захирагддаг төрийн оронд нэг хүний сонирхолд суурилсан, “дарангуйлал”-ын тогтолцоо үүсэж байгаагийн дохио.

Монгол Улсын ардчиллын индекс, 2024 оны байдлаар

Төрийн алба, бизнес, боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л салбарт хууль ёсноос илүү “хамаарал”, “танил тал”, “дарга дагаж гүйх” хандлага давамгайлж эхэллээ. Нэгэнт хууль бус аргаар амжилтад хүрсэн “түүхүүд” давамгайлж, шударгаар хөдөлмөрлөсөн иргэдийн оролдлого үнэгүйдэх болсон нь залуусын дунд төрд үл итгэх, цөхрөх, эсвэл шударга бус тоглоомын дүрмэнд дасах уур амьсгалыг бий болгож байна.

Монгол Улсын Эрх зүйн засаглалын индексийн шалгуур үзүүлэлтүүдэд авсан оноо болон эрэмбэ, 2016, 2020, 2024 онуудад

Харамсалтай нь шударга ёс “уланд гишгэгдэж”, жилээс жилд “ухарч” байгаа нь зөвхөн бидний өнөө маргаашийн асуудал биш, харин системийн, гүнзгий суурь шалтгаантай хямралын эхлэл болох тал руугаа хэлбийчихлээ.

Шударга бусыг үгүйсгэдэг ардчилсан тогтолцоонд өссөн залуу үеийнхэн аажимдаа “сүүлийн жилүүдэд төрд, нийгэмд давтагдаж байгаа шударга бус байдлыг байх ёстой жам ёсны зүйл” мэт хүлээн зөвшөөрөх нь ХАМГИЙН АЮУЛТАЙ.

Энэ бол нийгмийн ухамсрын гажуудал, иргэншлийн доройтол гэсэн үг.

Иргэд шударга ёсны төлөө дуугарч, хяналт тавихгүй бол энэхүү завхарсан тогтолцоо улам гүнзгийрч, улс орон нь “төр нь хууль үйлчлэхгүй хэсэг бүлэгт үйлчилдэг, олонх нь дуугүй дагадаг” хэлбэрийн хагас авторитар дэглэмд гулсаж орно. Тэгвэл хожим эрхээ нэхэх гэж тэмцэхэд хэтэрхий оройтсон байх болно.

Иймд шударга ёсыг сэргээхийн тулд дараах хэд хэдэн алхмыг бодитойгоор хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монголчууд эрт цагаас “ёс суртахуунгүй төр удаан тогтнодоггүй” хэмээн сургасаар ирсэн. Өнөөдөр бид түүхэн хариуцлагын өмнө ирээд байна — шударга ёс гэдэг ганц хүний хэрэг биш, харин нийт нийгмийн ухамсар, тэвчээр, шаардлага, тэмцлийн үр дүн юм.

Тиймээс Монгол Улсад шударга ёс зөвхөн тунхаг төдий бус, хэрэгждэг зарчим болохын тулд нийгмийн бүх хүрээний хариуцлагатай оролцоо, иргэдийн идэвхтэй хяналт, хуулийн байгууллагуудын хараат бус, мэргэжлийн ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна.

Amlalt.mn

Ц.Мөнх

Хууль гууль болсон нийгэмд “үнэн” үнэгүйдэж байна

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ