Элчин сайдууд, элчин консул, зөвлөхийн томилгоо “утгаа алдлаа...”
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 4 секунд
Элчин сайдууд, элчин консул, зөвлөхийн томилгоо “утгаа алдлаа...”
Нийтлэсэн огноо:

Элчин сайдууд, элчин консул, зөвлөхийн томилгоо “утгаа алдлаа...”

Өчигдөр (2025.05.14) Сүхбаатарын талбай дээр Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан залуусын жагсаал болж тэр дунд АН-аас өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч, “өвдөг шороодсон” олноо “Элийрэгч” нэрээр танигдсан АН-ын гишүүн Ц.Уянга ирсэн байв. Тэрбээр “таныг Тайланд улс руу элчин зөвлөхөөр томилохоор болсон гэсэн үнэн үү гэж асуусан” сэтгүүлчийн асуултад хариулахдаа “хэрвээ надтай ярилцаж тохиролцоод өнөө маргаашгүй намайг элчин зөвлөхөөр томилсон бол би энд “ОГЦРООЧЭЭ, ЗАЙЛААЧЭЭ гэж зогсож байхгүй нь ойлгомжтой” гэж хэллээ.

Товчхондоо Ц.Уянга гэдэг хүн “намайг Тайландад элчин зөвлөхөөр томилохгүй бол жагсаал цуглаан хийнэ” гэж Засгийн газрыг “шантаажилж, сүрдүүлж” байснаа өөрийнхөө үгээрээ, өөрөө илчлэв.

Ингэж хэлэхийн учир нь үнэхээр ч АН-ын дарга, ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр түүнийг Тайландын Бангкок хот дахь Элчин сайдын зөвлөхөөр томилуулах саналыг гаргаж, АТГ-т Хувийн ашиг сонирхолын мэдүүлэгийг нь хянуулах хүсэлт бүхий албан бичгийг 2025 оны 04 сарын 17-ны өдөр явуулсныг ЭЗХЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга И.Батхүүгийн гарын үсэг АТГ-руу явуулсан албан бичиг нотолно.

Гэтэл энэ албан бичиг явснаас хойш бараг сар гаруй хугацаа өнгөрсөн ч “Элийрэгч”-ийг Тайландын элчин зөвлөхөөр томилоогүй байгаа тул тэр “Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцор гэж” дуугарч, жагсаалд нэгдэж байгаа нь энэ аж.

Эндээс нэг зүйл тодорхой харагдаж байна. Их Монгол улс, Эзэн Чингис хаанаас улбаатай төрийн алтан аргамж буюу гадаад харилцааны бодлогыг тодорхойлогч Элчин сайд, элчин консул, зөвлөх, худалдааны атташе нарын томилгоо сүүлийн үед утгаа алдсаны илрэл гэлтэй.

Зүй нь бол улс орныг төлөөлөх элчин сайд, түүний багт ажиллах хүмүүс нь мэргэшсэн дипломатч, тухайн улс орны хэл усанд төгс боловсорсон, төрийн албанд ажиллаж байхдаа ёс зүйн болон хууль эрх зүйн зөрчилд нэр холбогдож байгаагүй хүмүүс байх ёстой.

Элчин томилгоог нэг бол УИХ-д өрсөлдөөд ялагдагсад, нөгөө бол “тэтгэвэрт” гарч байгаа улс төрчидөд төрөөс “олгодог шагнал, үзүүлдэг дэмжлэг” болтол нь үнэгүйдүүлж, утгыг нь бүрэн алдагдуулж, энэ нь эцэстээ Элчин сайд, консул, элчин зөвлөхийн суудал бол төрийн хүндэт үүрэг, хүлээх хариуцлага биш харин улс төрийн тоглолтын “золиос”, улс төрөөс “холдуулагчдын” цалинтай гадаад амралтын байр болон хувирчээ.

Ийм олон жишээг бид дурьдаж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшинг ОХУ-д суугаа Элчин сайдаар, УИХ-ын гишүүн асан Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Хотын дарга асан, БХБ-ын сайд асан Г.Мөнхбаярыг Турк Улсад суух Элчин сайдаар, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Бүгд Найрамдах Польш Улсад суух Элчин сайдаар, УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух Ерөнхий консулаар, Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан, олноо “Өгзөг баригч” хэмээн танигдсан Д.Одбаярыг БНХАУ-ын онцгой бүс Хонконгод суух Ерөнхий консулаар, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэгийг ХБНГУ-д суух ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр, УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэлийг Болгар улсад суугаа ЭСЯ-д Элчин зөвлөхөөр, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар тус тус томилсноос харж болно.

Тэр бүү хэл удаа дараа гэмт хэрэгт нэр холбогдож байсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Тайваньд Худалдааны зөвлөхөөр томилохоор нэрийг нь дэвшүүлсэн ч олны шүүмжлэл гарангуут эргүүлэн татсан.

Элчин сайд, элчин зөвлөхийн томилгооны асуудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ч оройлон оролцож, дипломат стандарт шаардлагаа тавьж, хатуухан байр суурь илэрхийлж чадахгүй болох нь дээрх томилгоонуудаас тодорхой харагдлаа.

Ард түмэн хувь улстөрчийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, сонгуулиар “дүнгээ тавиад”, улс төрөөс хол байх “чиглэл” өгчихсөн байхад тэднийг буцаагаад яам, агентлаг, ТӨҮГ-т дарга, зөвлөх, Элчин сайд, консул, элчин зөвлөх болгож томилоод байгаа нь ямар учиртай вэ?

Арай сонгуульд оролцож “шатсан мөнгөө ахиулан олж ав” гэж ийм томилгоо хийдэггүй байлтай. Мэргэжил ур чадваргүй “тэдний зарим нь” дипломат эрх ямбаа хэтрүүлэн хэрэглэж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, тухайн улс орондоо контарвант зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж, Монгол Улсын нэр нүүрийг “шороотой” хутгасан жишээ ч нэг бус бий.

Энэ нь зөвхөн тухайн нэг хүний асуудал биш, харин улс орны гадаад нэр хүнд, хөрөнгө оруулалт, иргэдийн эрх ашиг гээд олон түвшинд хор хохирол дагуулж болзошгүй ноцтой асуудал гэдгийг бид хаанаа хаана ойлгох цаг хэдийнэ болсон.

Ц.МӨНХ

AMLALT.MN

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ