ИЗНН-ын дэргэд “Хангарьд“ жигүүр байгуулагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 10 секунд
ИЗНН-ын дэргэд “Хангарьд“ жигүүр байгуулагджээ
Нийтлэсэн огноо:

ИЗНН-ын дэргэд “Хангарьд“ жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний Зориг Ногоон Намын (ИЗНН)-ын 50 гаруй гишүүд нэгдэн хуралдаж, намынхаа үзэл баримтлалыг бэхжүүлэх, намын дотоод ардчилал, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Хангарьд" фракц /жигүүр/-ийг албан ёсоор байгуулжээ.

Жигүүр байгуулах анхдугаар хуралд намын удирдлагын багийн төлөөлөл, идэвхтэн гишүүд, дэмжигчдээс бүрдсэн 50 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд ИЗНН-ын жагсаалтаар УИХ-ын гишүнээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, С.Замира нар оролцож, шинэ фракцын цаашдын зорилт, үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Р.Батболд “Манай намын дүрэм Улсын дээд шүүхээс гурван удаа буцсан, үүнтэй холбоогоор бидний зүгээс намын дүрэмдээ оруулах тодорхой санал, шаардлагыг намын даргадаа хүргүүлсэн ч анхан дунд шатны гишүүдийн санал хүсэлт, үгийг хүлээж авахгүй байгаа учир бид жигүүр байгуулж ажиллахаас өөр аргагүй болж байна.

Миний хувьд жигүүрт орж, дэмжиж ажиллана гэж бодож байна” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Замира “Манай нам бол пардаментэд гишүүний суудалтай, засгийн газарт хамтран ажиллаж байгаа улс төрийн хүчин шүү дээ. Тиймээс манай намын гишүүд аль болох эвтэй найртай байж, асуудлыг дотроо хэлэлцдэг байх ёстой гэж би бодож байна. Хамгийн гол нь нам гэдэг нэг хүний өмч биш, нэг хүн өмчилж бүр болохгүй, гишүүддээ хүрч ажиллаж, тэднийхээ үгийг сонсож, дэмжиж ажиллах ёстой, тэгж хэмээнэ нам гэдэг ТББ хөл дээрээ босдог учиртай.Нам дотор жигүүр байгуулж, шударга ёс нэхэх нь байдаг үзэгдэл, ганц манай намд ч биш. Нам дотор эрүүл саруул шүүмжлэл, өрсөлдөөн, шинэ санаа уралдаж байж тухайн улс төрийн хүчин амьд байдаг. “Хангарьд” жигүүр нь ИЗНН-ыг илүү хүчирхэг, зарчимч болоход томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас та бүхэндээ амжилт хүсье” гэсэн байна.

Мөн тус хуралдаанд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара биечлэн ирж оролцож амжаагүй боловч, "Хангарьд" жигүүрийн үйл ажиллагааг дэмжиж оролцохоо утсааар илэрхийлсэн байна.

"Хангарьд" жигүүрийн зорилго бол ИЗНН-ын суурь үнэт зүйл болох байгаль орчныг хамгаалах, иргэний эрхийг дээдлэх бодлогыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулахад чиглэж байна. Түүнчлэн ИЗНН-ын шинэчлэлийг илүү нээлттэй, шилэн, гишүүдийн оролцоонд тулгуурласан хэлбэрт шилжүүлэхэд шахалт үзүүлэх, Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад "Ногоон хөгжил"-ийн үүднээс шинжлэх ухаанч шийдэл боловсруулах, намд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрд шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, нам дах Хяналт ба хариуцлагыг дээшлүүлэх, Намын дотоод дүрмийн хэрэгжилт болон УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагаанд гишүүдийн хяналтыг тогтоох, "Ногоон үзэл баримтлал"-ыг олон нийтэд сурталчлах, гишүүдийг чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулах, Хүний эрх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр УИХ-д өргөн барих хуулийн төслүүдэд мэргэжлийн санал дүгнэлт өгөхөд чиглэн ажиллахаа илэрхийлжээ.

Хурлын төлөөлөгчид дунд санал хураалт явагдаж “Хангарьд” жигүүрийн тэргүүнээр ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалаг сонгогдсон бол Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Р.Батболд, С.Замира, М.Нарантуяа-Нара, дэд дарга Ц.Энхболд, Намын дэд дарга /Ph.D/ Т.Бат-Эрдэнэ, тэргүүн дэд дарга С.Батбаатар, Шинжлэх ухааны доктор /Sc.D/ Д.Амгалан, төрийн соёрхолт зураач Ц.Энхжин, Д.Дэжидмаа, П.Ууганболор нар сонгогдсон байна.

ИЗНН-ын дэргэдэх “Хангарьд” жигүүрийн УЗ-ийн гишүүн Шинжлэх ухааны доктор /Sc.D/ Д.Амгалан “Бидний хэсэг нөхөд санаачлан жигүүр байгуулж байгаа явдал нь ИЗНН-ыг хагалан бутаргаж байгаа явдал огт биш харин намын жирийн гишүүд болон намын удирдлагын үзэл бодлыг нэгтгэхийн төлөө, намын дүрмээ хэрэгжүүлэхийн тулд намын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм” гэв.

УЗ-ийн гишүүн /Ph.D/ Т.Бат-Эрдэнэ “Бид жигүүр байгуулснаараа жирийн гишүүдийнхээ эрхийг хамгийн түрүүнд хамгаална, дуу хоолойг нь өргөж өгнө, тэдний улс төрийн болоод бусад чиглэлд дэмжиж ажиллах болно. Учир нь өдгөө ИЗНН-ын жирийн гишүүдийн дуу хоолой боомилогдож, хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүйд хүрч, намын даргын эрх мэдлийг дагасан сүлжээ бий болж байгаа нь зөвхөн улс төрийн нам унаж байгаа төдий биш цаагуураа улс орны хөгжил хойш татагдаж, ардчилал устаж байгаагийн илэрхийлэл. Тийм учраас бид “өөрчлөлтийг өөрөөсөө” гэдэг шиг ИЗНН-аас өөрчлөлтийг эхлүүлье гэж бодож энэ жигүүрийг байгуулж байгаа юм. Жигүүр гэдэг бол улс төрийн намын соёлын нэг илэрхийлэл. Жигүүр байгуулагдснаар намыг хагалан бутаргах зүйл ерөөсөө биш, харин ч олон ургальч үзлийг уралдуулах боломжийг бий болгосон, энэ намын үйл ажиллагаа өргөжиж байгаагийн илрэл гэж хэлж болно” гэсэн юм.

Ц.Мөнх

Амлалт.мн

Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буурсан гэв

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ