Байгалийн цогцолборт газрын баялгийг олборлоход нам дагасан албан хаагчид хүч хавсарсан гэв үү??
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 7 секунд
Байгалийн цогцолборт газрын баялгийг олборлоход нам дагасан албан хаагчид хүч хавсарсан гэв үү??
Нийтлэсэн огноо:

Байгалийн цогцолборт газрын баялгийг олборлоход нам дагасан албан хаагчид хүч хавсарсан гэв үү??

Монгол орны хоймор нутаг Хөвсгөлийг Швейцартай зүйрлэдэг нь үзэсгэлэнт байгаль, ан амьтан, монголчууд бидний Далай ээж хэмээдэг Хөвсгөл нуураас үүдэлтэй бөлгөө. Дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь нь энэ нуурт бий. Ирээдүйд хэн алттай, валюттай нь бус хэн цэнгэг устай нь дэлхийн гол тоглогч болно гэж судлаачид тодорхойлдог юм гэсэн.

Хэрэв тийм бол бид гол тоглогч биш юмаа гэхэд дэлхийд дээгүүрт жагсах цэвэр усны нөөцтэй юм байна. Хоймор нутгийн хэвлий эрдэнэсээр баялаг. Чухам энэ баялагт шунагсад Хөвсгөлийн голыг тасдахаар санаархаж иржээ. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж цаазын тавцанд очоод байсан Далай ээжийн амийг аварснаас хойш нэг хэсэг амар амгалан байсан гэдэг. Нийгмийн шилжилтийн хүнд жилүүдэд хүрз, жоотуу, хөрөө, сүх, галт зэвсэг агссан хэдэн мянган хүн ой мод, ан амьтан, алт эрдэнэс рүү нь улайран дайрсан. Энэ үед нутгаа гэсэн сэтгэлтэй иргэд, байгаль хамгаалагчид Хөвсгөлийнхөө амийг нь арай тасдуулчихалгүй шиг авч үлджээ.

Гэсэн ч аюул нүүрлэсэн хэвээр. Тус аймгийн Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын нутаг дахь Бяран уулын ногоон хашийн ордыг ухахааар гадаад, дотоодын шуналтнууд шүлсээ савируулах болсоор уджээ. Жилд 250-330 тонн ногоон хаш олборлох боломжтой дээрх ордыг 2006 онд урд хөршийн хөрөнгө оруулалттай “Өргөн цагаан нуур” компани 30 жилийн хугацаанд ашиглахаар лиценз авч, өөрсдийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийсэн юм байна. Ногоон хашийг эд баялаг бэлгэддэг, хүний дотор эрхтэнд сайн нөлөөтэй хэмээн үздэг тул амьдралын чулуу гэх нь бий. Тиймээс манай урд хөршид өргөн хэрэглэдэг юм байна.

Бяран уулын ногоон хашийн ордын лицензийг эзэмшдэг “Өргөн цагаан нуур” компанийнхан ашиглалтын талбайдаа камер, старлинкийн антен байрлуулсан юм байна. Тайгын хүйтэнд тэдгээр төхөөрөмжийнх нь зай хураагуур хөлдөж, ажиллагаагүй болжээ. Тиймээс засварлах нэрээр 20 гаруй хүнийг уналгын морьтой нь хилийн хориотой зурвас, Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд нэвтрүүлэх гэж байсан удаатай. “Дээрх төхөөрөмжүүдийг засварлахад 2-3 мэргэжилтэн байхад болно.

Гэтэл ийм олон хүнтэй яваа нь засварын ажил гэхээсээ ногоон хаш хууль бусаар олборлуулах зорилготой байсан байх” гэж байгаль хамгаалагчид үзээд зөвшөөрөл өгөөгүй юм билээ.

2011 онд байгуулсан Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд тус орд багтжээ. Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг 2025 онд байгуулж, мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм билээ. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн болоод аж ахуйн ямар нэг үйл ажиллагаа эрхлэх боломжгүй.

Нэгэнт лицензийг нь авсан, багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан компанийг бас хохироож болохгүй. Гаргасан хөрөнгө, хохирлыг нь нөхөн төлөх мөнгө Засгийн газарт алга. Өөр газарт лиценз өгөх гэхээр ногоон хашийн орд байдаггүй. Шийдлээ хүлээсэн ийм нэг асуудал манай Засгийн газар, эрхэлсэн яам, Тамгын газрынхны толгойны өвчин болоод олон жил болж байна.

Байгалийн цогцолборт газраар бүртгэсэн Засгийн газар, эзэмшдэг орд газар нь хамгаалалтын бүсэд багтсан компанийнхан ширээний ард сууж, ямар нэг шийдэлд хүрэх л байх. Тэр болтол улсын хилийн хориотой зурвас, Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд багтсан дээрх орд “хүн харх” гэгдэх “нинжа” нарын дайралтад байн байн өртөж, тэдэнтэй хилчид, байгаль хамгаалагчид тулсаар байна.

Бидний авсан мэдээллээр ногоон хаш олборлох гэсэн “нинжа” нарын дайралт сүүлийн хоёр жил эрс идэвхжсэнийг Бяран уулын орд газрын лицензийг эзэмшиж байгаа компани, тэдний гар хөл бологсдын зохион байгуулсан үйлдэл байх магадлалтай гэж нутгийнхан нь ярив. Түүнээс гадна баялагт нь эзэн суух гэсэн хүмүүс зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд нам дагасан төрийн албан хаагчид, тэднийг хүрээлэгчдээр хүчээ зузаатгаж буйг “Сүүлдээ дийлдэхгүйд хүрэх вий” гэж нутгийн олон, байгаль хамгаалагчид сэтгэл түгших болжээ.

Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг өнгөрсөн онд байгуулж, мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн талаар дээр дурдсан. Тус хамгаалалтын захиргаа 23 ажилтантайгаас 14 нь байгаль хамгаалагч.

Одоогоор Монголд ганцхан илрээд байгаа ногоон хашийн ордыг ухуулах, ухах гэсэн зорилготой, түүнийгээ ил далд ярьж явдаг улс төрийн намын цүнх баригчид, тэдний гар хөл бологсод юуны өмнө Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааг онилоод байгаа бололтой.

Тэдний эхний бай нь томилогдоод нэг жил ч болоогүй Хамгаалалтын захиргааны удирдах ажилтнууд байж. Эхний ээлжинд Хамгаалалтын захиргааны даргыг яаж ийж байгаад ажлаас нь чөлөөлүүлж, оронд нь 1984 онд төрсөн Д.Идэрмөнхийг томилуулжээ. Өмнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан энэ хүн багагүй бараан намтартай нэгэн. Тэрбээр тус сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн 22-ын 1 дүгээр зүйлд зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22-ын 4 дүгээр зүйл заасан нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх гэмт хэрэг өдүүлэн АТГ-т яллагдагчаар татагдаж, шүүхээр дэнслүүлж байжээ.

Эдгээрийг камер, антен засварлахад бус ногоон хаш олборлоход ашигладаг юм байна

Хөвсгөл аймгийн шүүхийн шүүн тасалсан тогтоолд “Шүүгдэгч Д.И (Д.Идэрмөнх) нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, 7.1.7-д заасанаар “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ хахууль өгөгч Д.Б-ийн “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг “Жаст ойл”-ын хажуугийн 367 м.кв хэмжээтэй газрыг эзэмших гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдөр 01\191 дугаартай “Б.Х-д газар эзэмшүүлэх” гэсэн албан бичгийг “Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-тэй ярьсан байгаа, Б.Х-д газар эзэмшүүлэх аймгийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулж гарга” гэж хууль бус үүрэг, чиглэл өгсөн.

Улмаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн 2023 оны гуравдугаар сарын 10-ны А\97 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг “Жаст ойл” ШТС-ын хажууд байршилтай худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалт бүхий 367м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” тухай захирамж гаргуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр иргэн С.Б-ын ХААН банкны 5027……… дугаарын дансаар дамжуулан Д.Б-ээс 20 000 000 төгрөгийн хахууль авсан “гэх гэмт хэрэг үйлдсэн талаар дурджээ.

Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. АТГ-аас гэм буруутайг нь тогтоосон ч түүнийг ялласан Эрүүгийн хуулийн зүйл ангийг шүүгчид өөрчилж, шийтгэжээ.

Өргөсөн тангарагаа ноцтой зөрчсөн энэ хүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, төрийн албанд дахин ажиллуулах ёсгүй баймаар сан. Харамсалтай нь манай төрд, төрийн албан хаагчдад ёс зүй гэж байдаггүйтэй адил тул яалтай билээ. Тиймээс энэ хүнийг төрийн хариуцлагатай албанд дахин томилж, өөрөө ч очсон байх юм.

Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга улс төрийн албан тушаал биш. Төрийн мэргэшсэн албан хаагч, сонгон шалгаруулалтад орж байж хашдаг хариуцлагатай ажил.

Гэтэл шүүхээс ял авсан Д.Идэрмөнхийг БОУАӨЯ-наас Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар томилжээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн дагуу ямар нэг сонгон шалгаруулалт зарлаагүй байна.

Төрийн албаны зөвлөлийн шалгалтын “Open-Exam” цахим системд Хөгнө-Тарнын, Монгол элсний, Горхи, Тэрэлжийн, Нөмрөгийн, Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай болон Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан байх аж. Энд Хөвсгөл аймгийн Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар зар алга.

Түүнчлэн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн цахим системд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Мөн тодорхой, нэр хаяггүйгээр “Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа” гэсэн нэгэн зар оруулсан байх аж. Үүнийг Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргыг сонгон шалгаруулах зар байсан гэж үзвэл нэрийг нь нуух, орхигдуулан бичих ямар зорилго байв. Нэр дэшигчдээс нууж хаан байж сонгон шалгаруулалт явуулсан нэр зүүж, тодорхой хүнд буюу Д.Идэрмөнхөд дээрх албыг өгөх гэсэн юм болов уу гэж хардах үндэслэл ч байгаа юм.

Д.Идэрмөнх даргаар томилогдохоосоо өмнө Хамгаалалтын захиргааны зарим ажилтантай уулзаж “Улаанбаатар луу явж, “Өргөн цагаан нуур” компани (Бяран уулын ногоон хашийн ордын лицензийг эзэмшигч)-ийнхантай нууц уузалт хийе” гэсэн санал тавьж байсан гэх мэдээлэл байна. Тус компанийнхан ч дээрх захиргааныхантай уулзаж “ Бидэнтэй хамтарч ажиллах юм бол ажил чинь баталгаатай болно. Унаа машин, хөрөнгө мөнгөөр тусална” гэж амласан гэх.

Ногоон хашийг усаар буудаж, шороо, шавраас нь цэвэрлэдэг аж. Камер засварлагчдад усны хоолой, шахуурга ямар хэрэгтэй билээ

Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа тойрсон асуудалд Байгаль орчин, уур амьсгалын сайд Б.Батбаатарын орон тооны зөвлөх, ИЗНН-ын ЕНБД Ч.Мөнхжаргал, Цагааннуур сумын Засаг дарга Д.Отгонсүрэн нарын нэр ихээхэн дуулдаж байна. Яамдыг дэд сайдтай болгосноор зөвлөхийн орон тоог цомхотгосон ч энэ хүн одоо болтол тэр албан тушаалаа хашсаар байгаа бололтой юм. Ямар ч гэсэн Сайдын зөвлөх гэсэн нэрээрээ бүртгэлтэй хэвээр буйг тус яамны эх сурвалж хэлэв.

Үйл ажиллагаа нь эхлээд удаагүй байгаа Хамгаалалтын захиргаанд юуны учир халаа сэлгээ хийгээд буйг ажилтнууд нь түүнээс асуухад “Энэ бол улс төрийн бодлого, шийдвэр” хэмээн хариулсан гэсэн. Ч.Мөнхжаргал нь ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалтан аж.

Тэгвэл МАН-ын гишүүн Д.Отгонсүрэн нь Цагааннуур сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдохдоо “Би сумын Засаг дарга болбол Бярангийн ногоон хашийн ордыг ашиглуулна” гэж ярьж явсан аж. Тэрбээр сумын Засаг дарга болохын тулд буас л багагүй бантан хутгасан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм байна. Засаг дарга Д.Отгонсүрэн өнгөрсөн зунжингаа хятад иргэдтэй нутгаараа хөндлөн гулд явсан гэх. Түүнтэй хамт явсан хүмүүсийг “Өргөн цагаан нуур” компанийнхан байсан болов уу гэж нутгийнхан нь ярьсан.

Л.Оюун-Эрдэнэ огцрохоосоо хэдхэн хоногийн өмнө хилийн хориотой бүсэд газар эзэмшүүлэх зөвшөөрлийг бөөнд нь баталсан байсныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүчингүй болгосон билээ. Тэгвэл хилийн хориотой зурваст, Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс дэх баялгийг ухахаар санаархагчид улс төрийн намын нэрээр амилж байгааг хууль хяналтын байгууллагынхан анхаарах буй за.

Эх сурвалж: Ata.mn

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ