Н.Учралыг Япон явсан араар түүн рүү “хиамчид” дайрч эхэлсэн нь юуны учир вэ?
Огноо
Унших
7 минут 22 секунд
Н.Учралыг Япон явсан араар түүн рүү  “хиамчид”  дайрч эхэлсэн нь юуны учир вэ?
Нийтлэсэн огноо:

Н.Учралыг Япон явсан араар түүн рүү “хиамчид” дайрч эхэлсэн нь юуны учир вэ?

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийсэн төрийн айлчлалаа эхлүүлэхтэй зэрэгцээд түүний эсрэг чиглэсэн шүүмжлэл, харлуулах оролдлого сошиал орчинд эрчимжив.

“МАН-ын дарга нарыг дагуулж явж зугааллаа”, “сэтгүүлчдийг эрхлүүлж олноор нь дагуулж явлаа”, “Засгийн газрын Хэвлэлийн алба сошиалын троллуудад мөнгө тарааж байна” гэх мэт мэдээлэл ар араасаа цацагдав.

Харин эдгээр мэдээллийн цаана бодит баримт байна уу, эсвэл улс төрийн зорилготой харлуулах ажиллагаа юу гэдгийг салгаж харах шаардлагатай.

Төрийн өндөр хэмжээний айлчлалын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн редакцын шийдвэрээр сэтгүүлчдээ томилон ажиллуулах нь ердийн практик. Өөр өөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд айлчлалын үйл явцыг өөр өөрийн өнцөг, редакцын бодлогоор сурвалжилж, олон нийтэд хүргэдэг. Тиймээс төрийн айлчлалд сэтгүүлчид оролцлоо гэдгийг дангаар нь “эрхлүүлсэн” гэх үндэслэл болгох нь учир дутагдалтай.

МАН-ын удирдлагуудын Япон Улсад хийсэн айлчлалын тухайд ч МАН-ын ЕНБД Я.Содбаатарын тайлбараас үзэхэд Японы Либерал Ардчилсан намтай харилцах, хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл сонсох, сургалт авах зэрэг чиглэлтэй байсан гэх тайлбар бий.

Нэгэнт Ерөнхий сайдын төрийн айлчлалын хүрээнд тусгай үүргийн нислэг зохион байгуулагдсан нөхцөлд улс төрийн намын төлөөлөл хамт зорчсон нь тусдаа нислэг зохион байгуулахаас илүү зардал хэмнэсэн эсэхийг харин баримтаар тооцож үзэх хэрэгтэй. Үүнийг шууд “татвар төлөгчдийн мөнгөөр намын дарга нарыг зугаалгалаа” гэж дүгнэхээс өмнө зардлын тооцоо, нислэгийн зохион байгуулалтыг нийтэд ил болгох нь зөв.

Харин Засгийн газрын Хэвлэлийн алба сошиалын тролл багийг сар бүр 300 ам.доллараар санхүүжүүлдэг гэх мэдээлэл илүү ноцтой асуудал.

Гэвч Засгийн газрын Хэвлэлийн дарга Б.Төгсбаяр уг мэдээллийг няцааж, Засгийн газар хэнийг ч ийм байдлаар, ямар нэгэн зардлаар санхүүжүүлээгүй, уг мэдээлэл нь гүтгэлэг гэж мэдэгдсэн.

Тэгвэл асуулт эндээс эхэлнэ.

Яагаад яг энэ үед Ерөнхий сайд Н.Учрал руу чиглэсэн мэдээлэл, шүүмжлэл, харлуулах оролдлого ар араасаа гарах болов?

Энэ асуултад улс төрийн нөхцөл байдлыг нь харж байж хариулах хэрэгтэй.

Н.Учрал Ерөнхий сайд болсныхоо дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон. Шинэ сайд хууль, шүүхийн байгууллага хэнд ч ялгаваргүй, тэгш шударга үйлчлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Үүнтэй зэрэгцэн өмнөх эрх баригчдын үеийн улс төрийн нэр нөлөө бүхий зарим албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудал сөхөгдөн хууль хяналтын байгууллагын анхаарлын төвд орж эхэлсэн гэх мэдээллүүд хэвлэлээр гарч эхэлсэн.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Ч.Номин зэрэг өмнөх эрх баригчдын хүрээний улс төрчидтэй холбоотой асуудлууд дахин яригдах болсон нь МАН доторх улс төрийн харилцаанд ч нөлөөлөх нь ойлгомжтой.

Гэхдээ энд нэг зүйлийг тодорхой хэлэх хэрэгтэй. Хэн нэгэн гэм буруутай эсэхийг сошиалын пост, улс төрийн тайлбар, хэвлэлийн нийтлэлээр тогтоохгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж, прокурор хянаж, шүүх эцэслэн шийдвэрлэнэ.

Харин улс төрийн хувьд бол нэг зүйл тодорхой харагдаж байна.

Эрх мэдэл солигдохын хэрээр өмнө нь нэг хүрээнд төвлөрч байсан ашиг сонирхол, нөлөөллийн сүлжээнүүд хөдөлгөөнд ордог. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын засаглалын эхний саруудад гарч буй үйл явдлыг зөвхөн нэг нэгээр нь биш, хоорондын уялдаатай нь харах шаардлагатай.

Төрийн ажил хэвийн явагдаж, хууль хяналтын байгууллагаас өмнөх эрх мэдэлтнүүдтэй холбоотой асуудлуудыг шалгаж эхлэх бүрд сошиал орчинд эрх баригчдын эсрэг мэдээллийн давалгаа үүсдэг бол энэ нь өөрөө анхаарах ёстой үзэгдэл.

Өнөөдөр төв замыг хааж, шатахуун түлшний нөхцөл байдлыг эсэргүүцсэн “машинтай жагсаал” зохион байгуулагдсан гэх мэдээлэл ч байна.

Жагсаалд оролцсон нэг хүний өмссөн малгай хувцас зэргийг улс төрийн хүрээлэлтэй холбон хардаж болох ч зөвхөн үүгээр жагсаалыг хэн нэгэн зохион байгуулсан гэж шууд дүгнэх боломжгүй.

Гэхдээ улс төрийн үйл явдлууд давхцаж, нэг талд Засгийн газрыг тогтворгүй, чадваргүй мэт харагдуулах мэдээллүүд тархаж, нөгөө талд гудамжны эсэргүүцэл зэрэгцэн өрнөж байгаа нөхцөлд олон нийт “Энэ бүхний цаана хэн байна вэ?” гэж асуух нь зүйн хэрэг.

Монголын улс төрд нэг муухай зуршил бий.

Эрх мэдлээ алдах дөхөхөөрөө өөрсдийгөө хамгаалах хамгийн хямд зэвсэг болох сошиалын хар PR-ыг ашигладаг.

Гэхдээ иргэд сошиалын мэдээлэлд шууд итгэлгүй, мэдээллийг нэг талаас нь биш, олон талаас нь харьцуулж харж чаддаг болсон нь сайшаалтай.

Хэн хэнийгээ хэзээ, ямар асуудлаар шүүмжилж эхэлсэн, үүний өмнө ямар шийдвэр гарсан, дараа нь ямар мэдээлэл цацагдсан гэдгийг холбож харж чаддаг хэрсүү иргэд олон болсон.

Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал руу чиглэсэн мэдээллийн дайралт зохион байгуулалттай байж болзүшгүй гэсэн хардлага энд төрж байна.

Хэрэв төрийн ажил зөв явагдаж, хууль хяналтын байгууллага хараат бусаар ажиллаж, өмнөх эрх мэдэлтнүүдтэй холбоотой асуудлыг шалгах явцад улс төрийн дарамт, сошиалын хар PR зэрэгцэн нэмэгдэж байгаа бол энэ нь төрийн ажил хөдөлж эхлэхээр ашиг сонирхлын сүлжээ сошиалыг хөдөлдөг зүй тогтолын илрэл гэж хэлж болохоор байна.

Тэгэхлээр эндээс нэг асуулт урган гарч байна. Ерөнхий сайд Н.Учрал руу ингэтлээ эрчимтэй дайрах болсон нь түүний хийж буй ажлын үр дагавар уу, эсвэл өмнөх эрх мэдлийн хүрээ өөрийгөө хамгаалах оролдлого юу?

Засгийн газрын тэргүүнийг шүүмжлэх нь ардчилсан нийгэмд хэвийн үзэгдэл боловч шүүмжлэл нэрийн дор худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлж, асуудлыг өөр тийш нь эргүүлэх оролдлого хийж байгаа бол түүнд Ерөнхий сайд баримтанд тулгуурласан бодитой хариу тайлбар өгөх нь зүйтэй.

А.Галт

Amlalt.mn

Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав